Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллага Манай улсад сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, зүрхний катетер эмчилгээг 536 хүүхдэд хийсэн байна. Энэ сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд сонгогдсон 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд энэ төрлийн өвчлөл ихтэй Ховд аймаг дахь Баруун бүсийн оношлогооны төвд 119 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийгээд иржээ.