8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн"-ыг тоймлов

2016-05-04 17:24:00

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан.

Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.
..... гэж Д.Нямсүрэн “Дөрвөн цаг” шүлгээ бичиж байжээ. Сайн сайхан бүхний эхлэл зун цаг айлчлан ирж байна. Гэхдээ дулаарах болоогүй байгааг цаг агаар сануулж байна шүү. Ойрын хэдэн өдрүүдэд цаг агаар тогтвоогүй цасан болон шороон шуурга шуурна гэсэн мэдээлэл байна. Цаг агаар тогтнуун биш байгаа учраас та дулаан хувцасаа яаран бүү тайлаарай. Харин одоо уншигч та бүхэндээ Нийгэмд тустай сайн мэдээ түгээх ая”-ы хүрээнд уншигч таньд сэтгэлийн амар амгаланг эдлүүлэх эерэг мэдээлэлүүдийг үдэш болгоны энэ цаг мөчид хүргэж байгаа билээ. Өнөөдрийн “Сайн”-ыг тоймлон хүргэж байна.

Эх орны минь ирээдүй болсон хүүхдүүдэд Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллага зүрхний катетер эмчилгээг 536 хүүхдэд хийсэн байна. Энэ сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд сонгогдсон 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн таатай мэдээлэл байна. Мөн үүнээс гадна  эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд  эмнэлэгт 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй болсон байна. Зэсийн ханш сүүлийн долоо хоног дараалан өссөн таатай мэдээлэлийг хүргэж байна. Тус металлын ханш Лондоны металлын биржид өнгөрсөн пүрэв гарагт нэг хувиар өсч, тонн нь 4981 ам.долларт хүрээд байна.Шинжээчид зэсийн ханшийг ойрын 2-3 жилд уг металлын ханш 5000 ам.долларын түвшинд хадгалагдаж, урт хугацаандаа сэргэж эхлэх төлөвтэй байна гэжээ.

Хүн бүхний сэтгэлийн зовоож байсан Улаанбурхан өвчний эсрэг шаардлагатай тоног төхөөрөмж, санхүүжилтийг шийдэж байна.  ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмүүдийг хуваарилж, ХӨСҮТ-д дуслын шахуурга болон соруулагч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, гал тогооны хэрэгсэл зэрэг 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Гэгээлэг бүхнээр дүүрсэн энэ өдрийн  сайн мэдээ энэ хүрээд өндөрлөж байна.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх ая”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

Гэгээлэг бүхэн өргөжин тэлж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтгуай.

www.Chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл