02 цаг: Энгийн хэллэгээр таны биед цэвэрлэгээ явагдах цаг. Тиймээс энэ үед кофе, цай, архи уух хэрэггүй. Оронд нь 1 аяга сүү уух нь унтахад тань туслах болно.
03 цаг: Энэ үед бүх бие амарч бие бүрэн суларсан байдаг. Сэрүүн байх шаардлагатай бол хийж буй зүйлдээ анхаарлаа сайн төвлрүүлэх хэрэгтэй.
04 цаг: Даралт бага, тархинд цус ихээр нэмэгдэнэ. Энэ цагт хүмүүс ихэвчлэн нас бардаг нь тогтоогдсон байна. Энэ үед сонсгол хурцдаж маш бага хэмжээний чимээг ч сонсох чадвартай болдог байна.
05 цаг: Сэрэх хамгийн тохирмжтой цаг. Хөнгөн нойр зүүд, гүн нойр зэргийг өнгөрөөсөн байдаг тул энэ үед амархан сэрнэ.
06 цаг: Хэдийгээр унтахыг хүсч байвч биемахбодь хэдийнээ сэрчихсэн байдаг тул унтаад нээх их амралт болж чаддаггүй.
07 цаг: Хүний биеийн эсэргүүцэл сайжрах үе. Тиймээс энэ мөчийг алдалгүй дасгал, гимнастик хийх хэрэгтэй.
08 цаг: Бүх бие амарч, элэг биемахбодийг хорт бодисоос ангижруулсан байх үе. Энэ үед архи ууж хэрхэвч болохгүй.
09 цаг: Сэтгэл зүйн хувьд хамгийн өөдрөг байх мөч энэ цагт тохионо.
10 цаг: Ерөнхийдөө 09 цагаас үдийн хоолны цаг хүртэл биемахбодийн хамгийн идэвхитэй байх үе бөгөөд ямар ч ажлыг нугалхад бэлэн байна. Хамаг ажлаа энэ үед л нугалах хэрэгтэй.
12 цаг: Хэрэв та 12 цагт өдрийн хоолоо иддэг бол 1 цагаар хойшлуулах хэрэгтэй.
13 цаг: Амралт шаардах цаг. Болж өгвөл хэсэг зуур унтах хэрэгтэй.
15 цаг: Эрч хүч, идэвхи сайжирч эхэлнэ. Мэдрэхүйн эрхтэн түүний дотор үнэрлэх, амтлах эрхтний мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Бие эргээд нормдоо орно.
17 цаг: Ажиллах чадвар өндөр хэвээр байна.
19 цаг: Сэтгэл зүйн тэнцвэр буурна.
21 цаг: Сэтгэл санаа ердийн байна. Оюутан сурагчид энэ үед хичээл цээжлэхэд тохиромжтой.
23 цаг: Бие махбодь амрахад бэлтгэж, эд эсийг сэргээх үүрэгтэй эрхтнүүдийн ажил эхэлнэ.
24 цаг: Тархи өөрт хэрэггүй зүйлээ зайлуулан өдрийнхөө үр дүнг тооцно.
Нойр чинь хүрэхгүй байгаа бол:
Хэдэн цагт юу хийж, хэзээ амрахаа мэдэж авсан болохоор нойроо зохицуулах боломжтой болж байх шив. Харин нойр чинь хүрэхгүй байгаа бол байгалийн чимээг хуурцаганд бичиж аваарай. Унтахаар хэвтэхдээ сонсож байгаарай. Тайвшруулж өгнө. Нойр хүрэхгүй байгаа үед цаг нөхцөөн хивэх хэрэггүй. Энэ нь таны нойрыг улам сэргээж өгнө. Ялангуяа чихэрлэг зүйл хэрэглэх хэрэггүй. Яаж унтах вэ гэж хөрвөөх хэрэггүй. Ном уншихад нойр хүрэх тохиолдол бий. Унших ном тань адал явдлаас ангид уйтгартай эсвэл нуршуу байвал дээр. Эсвэл хэд дахин уншсан номоо барьж аваарай. Унтлагын өрөөндөө агаар сайн оруулж өгөөрэй. Бас шүршүүрт биш ваннтай усанд ороорой. Дээрээс нь багахан хөдөлгөөн хийгээд зөөлөн хөнжил рүүгээ зөөлөн шургаарай.
Дахиад жоохон унтмаар байна....
Зарим хүмүүс нойрондоо харам байх нь элбэг. Өглөө сэрэхэд 5 цаг хамгийн тохиромжтой. Энэ үед бүх бие хангалттай амарсан байдаг.Хэтэрхий эрт дуулдаж болох юм. Орой эрт унтаж сурвал энэ эрт санагдахаа боличхино. Өдрийн хийх ёстой ажлынхаа заримыг хийж болно шүү дээ. Арай эрт санагдаж байвал 6 цагт сэрэх хэрэгтэй. Харин сэрүүлэг ашиглаж болохгүй. Таны амарсан биеийг сэрүүлэг цочроож амарсан биш ажилсан юм шиг болгоно. Хамгийн сайн сэрүүлэг бол та өөрөө. Орой унтахдаа маргаашын ажлаа бодолгүй би өглөө 5 цагт сэрнэ гэж дотроо олон хэлэх хэрэгтэй.Энэ нь таньд сэрүүлэг болон үлдэнэ. Унтахдаа цаг харж унтах хэрэгтэй. Цагийн баримжаа тогтоно. Сэрлээ л бол шууд босоорой. Эхэндээ ингэхээс өөр арга байхгүй. Хэвтээд байвал эргэж унтах магадлалтай. Орой ваннанд орсон бол өглөө шүршүүрт эсвэл хүйтэн усаар нүүрээ угаах хэрэгтэй. Дараа нь өглөөний дасгар. Тэгээд цайгаа уух хэрэгтэй. Орой гэртээ орохдоо өөрийнхөө хамгийн идэх дуртай зүйлийг гэр лүүгээ авч ороод идэлгүйгээр хадгалах бас 1 арга байна. Идмээр байсан ч өөрөө өөртөө өглөө босоод иднэ гэж ахин дахин сануулах хэрэгтэй. Хөргөгчинд байгаа амттан таныг өглөө босоход их тус болно шүү. 10 өдөр яг 1 цагт сэрчихэд л та энэ цагтаа үргэлж сэрэх болно. Танд амжилт хүсье
|