8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатсан цогцосны талаарх мэдээллийг худалдаж авна

2016-05-05 08:40:00

Өчигдөр  Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шувуун фабрик”-д оршин суух хаягтай иргэн Д нь цагдаагийн байгууллагад Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газарт шатсан цогцос байна гэх мэдээллийг өгчээ. Уг цогцос 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй хүнийх байсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар хохирогчийг хэн болохыг тогтоохоор Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.Цагдаагийн байгууллага   4 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гэрээсээ гараад сураггүй алга болсон хүмүүсийн талаархи мэдээллийг авч байгаа аж.  Иргэд Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газарт биеэр ирж мэдэгдэж болох бөгөөд мэдээллийг төлбөртэй авч, нууцлах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment