Хүний мөс хайлж нимгэрсэн өнөө цагт эх нь үрээ хог мэт хаях нь энгийн үзэгдэл болсон нь зүрх шимшрүүлмээр. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө л гэхэд Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд орших 10 дугаар байрны орцонд нэг ой найман сартай охиныг хаяж, улмаар охин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин энэхүү хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж хүүхдээ хаясан эх Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясаны улмаас хүүхдийн амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чанцалдуламыг Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоны улмаас хүүхдийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүр 3-5 жилийн ял оноосон байна
Хүүхдээ хаясан ээжид 3-5 жилийн ял оноов
2016-05-05 10:37:00