ХОНЬ - (3/21-4/19)
Бизнесийн тохиролцоо өвөрмөц орчинд явагдана. Үйлчлүүлэгчтэй уулзаж, ашигтай гэрээ байгуулж чадна. Амьдралын бүх зүйлээс боломжийг хайж бай. Яагаад гэвэл гэнэтийн, санаандгүй учрал тусалж магадгүй. Ядуу, дорой хүмүүст туслахаар гар сунгасан таны сайхан сэтгэлийг бусад хүн анзаарч харна. Хилэнцийн орд дээр байгаа хавирган cap нь Хониныхны сэтгэл хөдлөлийн холбоог тодотгож өгнө.
ҮХЭР - (4/20-5/20)
Амьдралын эрч хүч өндөр байна. Та цаашдын ажил хэрэгтээ туслах хэд хэдэн шинэ танилтай болно. Харин та бусдын санаа бодол бизнес түншүүдийнхээ ажил хэрэгч чанарыг хүндэтгэсэн тохиолдолд амжилтанд хүрнэ. Таны биеэ авч явах байдлаас санхүүгийн амжилт, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харилцаа шалтгаална. Шаардлагагүй асуудлуудад анхаарлаа бүү хандуул.
ИХЭР - (5/21-6/21)
Та гэрээ засч тохижуулахыг маш ихээр хүсч гэртээ их цэвэрлэгээ хийнэ. Дээвэр хонгилын өрөөгөө цэвэрлэж хуучирч мартагдсан эд зүйл олох байх. Та гэр бүлийн альбомоо шинэчлэн хийх болно. Нууцлагдмал зүйлийг сонирхдог зан тань номын сан руу хөтлөх бөгөөд сэтгэл зүй, одон орон, ид шидийн ном зохиол сонирхол татна. Оройн уулзалт цуцлагдсанаар гэртээ ганцаараа уйтгарлаж суулгүй хоолонд орж, кино үз.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хэдийгээр амралтын өдөр ойртож буй боловч уур амьсгал ердийнхөөсөө илүү ёсорхуу, илүү ноцтой байх болно. Учир нь таныг жолоодогч cap таны янаг амрагийн явдал, таашаалын нарны гэр хилэнцийн ордод айлчилж байна. Төлөвлөсөн нийгмийн арга хэмжээндээ оролцож, зугаацан цэнгэж хөгжихийг хичээ. Өнөө шөнийн бүтэн cap хилэнцийн орд руу ойртох байдал амрагуудын хооронд хэрүүл маргаан юм уу эрх мэдлийн төлөө тэмцэл үүсгэхэд нөлөөлж магадгүй. Санхүүгийн найдваргүй хүйтэн хөндий байдал, маргаан үүсгэж болзошгүй.
АРСЛАН - (7/23-8/22)
Гайхалтай, сайхан олон санааг өөртөө хадгалж үлдээ. Та хайрлаж халамжилж явдаг хүмүүстэйгээ найр хуриманд оролцож, цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Гэртээ өөрчлөлт оруулж байгаа бол хэтрүүлэх хэрэггүй. Засвар шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Та ихэд эрч хүчтэй нэгэн тул хоолны дэглэм эерэг үр дүн өгнө. Таны бие сайн байгаа ч гэсэн хэтрүүлвэл өөрийгөө өвтгөж магадгүй гэдгийг бүү мартаарай.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр та нэлээд залхуу, идэвхгүй байх бололтой. Эрч хүч урам зориг багатай байгаа тул гэрээсээ ч гарахыг хүсэхгүй. Ямар нэг шийдвэр гаргахаа түр хойшлуулах нь хамгийн зөв зам. Эс тэгвээс хэт хаширлаж, асуудлыг хэт дөвийлгэснээс болж олон боломжийг алдаж шийдвэр гаргах магадлалтай. Аль болох хянамгай, бодлоготой байхыг хичээ. Хүмүүс шүүмжлэлд хэт эмзэг хандах тул таны хэлсэн шүүмжлэл таны харилцаа холбоонд муугаар нөлөөлж мэднэ.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Та энэ өдөр хайртай хүн болон хамтрагчдаа боломжоороо зөвлөгөө өг, сэтгэл нь тайвширна. Бие даасан байдал, үнэ цэнээ бүү алд. Төлөвлөгөө гарга. Ганц олдох амьдралдаа хайртай байж өөрийн эрх чөлөө болон эд хөрөнгөндөө сэтгэл хангалуун бай. Ажилд хараахан ороогүй байгаа жинлүүрийнхэн гэртэйгээ ойр ажил хийж, амьдралынхаа нөхцөл байдал, сэтгэл санаагаа сайжруул. Найзаасаа хамт юм уухыг урин, баяр хөөртэй байж хүрээлэн буй орчноо мэдэр. Тэд итгэлтэй найзууд тань байх болно.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Cap таны ордод шилжин ирсэн учир эрч хүч нэмэгдэнэ. Та өөрийгөө сэтгал татам хүн гэдгээ хүчтэй мэдрэх байх. Ажил дээрээ дарга, удирдлагатай ярилцах асуудал гарч ирнэ. Хувийн бас мэргэжлийн ашиг сонирхол давхцан, төсөөлсөн шиг сайхан тохиролцоонд хүрэх боломжтой. Бизнесийн харилцааны тухайд та бусадтай нэгдэх байх. Одоо шийдвэр бүү гарга, нөгөө талын үзэл бодол таныг ганхуулж магад. Орой тэргэл cap Хилэнцийн ордыг дайрахад сэтгэл хөдлөл ихэсч, зөн совин хурцлагдана.
НУМ - (11/22-12/21)
Арилжаа наймааны үйл хэрэгт тун таатай байна. Хамтарсан төсөл ихээхэн ашиг авч ирнэ. Энэ өдөр таны оролцсон бүхий л ажил төрөл, худалдаа арилжаа амжилттай болж, анх төсөөлж байснаас түргэн шуурхай бүтэх бололтой. Харин эмэгтэй нумуудыг эрсдэлтэй зүйл болон мөрийтэй тоглоомд аз сорихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ та өнөөдөр найзынхаа төрсөн өдөрт уригдвал хэзээ ч мартагдахааргүй шинэ зүйлтэй учирна.
МАТАР - (12/22-1/19)
Энэ өдөр зөрөлдөөнтэй байна. Өнөө орой Тэргэл Саран хилэнцийн ордонд оргил үедээ байж эрч хүчийг тань нэмэгдүүлнэ. Хайртай хүмүүс, найз нөхдийн сэтгэл хөдпөл, мэдрэмжийг сайтар анзаар. Дараагийн хэдэн өдөр таны талаарх хурц шүүмжлэл өрнөх бөгөөд энэ нь бусдын төлөө хариуцлага хүлээх ёсгүйг танд сануулна. Хүн болгоны санаанд тааруулах ёсгүйг ямагт сана. Та өмнөхөөсөө илүү буулт хийж хамтран ажиллах хэрэгтэй болж магадгүй.
БУМБА - (1/20-2/18)
Cap бархасбадь гараг руу нүүснээр таны нэр хүнд өсч, дарга удирдлагаас бэлэг хүлээн авах болно. Хөрөнгөө өсгөх цаг үеэ зөв сонгохыг хичээ. Cap хилэнцийн орд руу шилжихэд хувийн амьдралд өөрчлөлт орох вий. Хайртай хүнээ уурлуулсан бол аргад, хэсэг цагийг хамтдаа өнгөрөөхийг хичээх хэрэггэй. Уур уцаартай зангаас нь битгий санаа зов.
ЗАГАС - (2/19-3/20)
Урам зориг хайрласан номтой нөхөрлөж, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрөөн, уран зөгнөлийн ертөнц рүүгээ явсан ч болно. Өөрийн уцаараа сул тавихгүй байвал танд гайхалтай шинэ санаа, төлөвлөгөө орж ирэх болно. Хэрэв санхүү тань хязгаарлагдмал байгаа бол болгоомжтой хандаж, зарцуулалтандаа санаа тавих хэрэгтэй. Өнөөдөр та төрсөн өдрийн баярт уригдвал шинэ хүнтэй танилцаж магадгүй