8o
Улаанбаатар хот
mobile menu

90 сая төгрөгөөр сурталчилгааны самбаруудыг буулгана

2016-05-05 13:38:00

Гудамж талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарыг долоо  хоногийн дотор буулгах шийдвэрийг Нийслэлээс гаргажээ. Одоогоор Нийслэл хотын хэмжээнд нийт 760 орчим томоохон сурталчилгааны самбар байгаагаас 269 нь самбар зөвшөөрөлгүй байгаа аж. Эдгээрийг буулгахад 90 сая төгрөг шаардлагатай юм байна Зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгахад зориулсан хөрөнгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар буцаан төлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.  Нийслэл хотод сурталчилгааны самбар байрлуулах зөвшөөрлийг харьяа дүүргүүдийн Засаг даргын тамгын газар олгож, ашиглалтын гэрээ байгуулан төлбөр төвлөрүүлдэг байна. Өнгөрсөн гурван жилд сурталчилгааны самбарын орлого жил бүр тогтмол 600-700 сая төгрөг байсан аж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment