8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлэг жижиг 76 тойргийг сонгожээ

2016-05-05 17:19:00

Өнөөдрийн АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар сонгуулийн тойргийг хэлэлцээд жижиг 76 тойргийг сонгохоор болсон байна. Жижиг 76 тойргийг сонгосон нь нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, саналаа хуваалцахгүй хэмээн үзсэнтэй холбоотой гэнэ. Мөн том 26 тойргийг сонгосон нөхцөлд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөнө. Тиймээс жижиг 76 тойргийг сонгох нь зөв гэж үзсэн бололтой.  Улмаар Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа 17 хоногийг уртасгах асуудлаа ч  яриад амжжээ. Гэхдээ эцсийн шийдэл гараагүй байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл