8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн тухай хуулийг батлав

2016-05-06 07:37:00

Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Уг хуулийг байнгын хороо болон УИХ-аар цаг сунган хэлэлцэж гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжсэн байна. Харин тойргийн мандатын тоог тогтоох асуудлыг энэ 7 хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.  Үүнээс гадна Мөн УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орж байгаа аж. Намууд тавдугаар сарын 20-23-ний хооронд УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Харин орон нутгийн сонгуулийн үйл явц хуучин батлагдсан хуулийн дагуу явах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл