8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр насныхан ДОХ-ын шинжилгээ өгнө

2016-05-06 07:46:00

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас энэ зун ажиллах хүүхдийн зуслангуудыг танилцууллаа. Энэ жил хүүхдийн зуслангууд ирэх сарын 8-наас эхлэн  хүүхдүүдээ авч эхлэх бөгөөд нийслэлийн хэмжээнд 24 хүүхдийн зуслан ажиллах юм байна. Өнгөрсөн онд нийт 20 хүүхдийн зуслан ажиллаж, 17831 хүүхэд амраажээ.  Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй.  Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцохыг анхааруулж байна. Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай аж.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зөв юм болжээ ирээдүй минь бэлгийн ариун цэвэр мөн эрүүл дадал хэвшлийн эхлэлийн зам болох нээ бүх аймаг сумдад 16-18 насныхныг хамруулах хэрэгтэй
2016/05/06 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment