8o
Улаанбаатар хот
mobile menu

"Гэгээн Муза-2016" наадмын эзэд маргааш тодорно

2016-05-06 08:46:00

"Гэгээн Муза” академиас зохион байгуулдаг "Гэгээн Муза-2016" олон улсын театрын наадмын эзэд маргааш тодорно. 13 дахь удаагаа болж байгаа тус наадамд нэр дэвшиж буй бүтээлүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас  тоглогдож  билээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-ны өдрүүдэд ҮДБЭЧ-ын "Оройн дээд" түүхэн жүжиг, Дарханы "Залуучууд" театрын "Хайрыг хайрла", Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын "Мөнхийн галт цэцэг" жүжгүүд үзэгчдийн хүртээл болсон юм. Наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа маргааш 15.00 цагаас УДЭТ-т эхэлж 16:00 цагаас академийн шагнал гардуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment