8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонины ордныхоныг аз ивээнэ

2016-05-06 08:53:00

ХОНЬ

Таныг аз ивээнэ. Зорилгоо тодорхойлж, үйл ажиллагаагаа төлөвлөсний дараа зөв замыг сонгож чадвал амжилтад хөтөлнө. Гэр бүлийн уулзалт сонирхолтой өрнөж магадгүй. Чимээгүйхэн хойш сууж, бусдыгаа сонс. Тэдний үнэ цэнэтэй зөвлөгөөг өөртөө ашигтайгаар хэрэглэ. Ямар ч ажлын төлөвлөгөө байсан түр хойшлуулснаар энэ оройг хөгжилтэй, сайхан өнгөрөөнө.

ҮХЭР

Бүх зүйл өөрчлөгдөнө. Хүмүүстэй харилцахад бэлэн бай. Эдийн засгийн хүндэвтэр асуудалтай тулна. Гэхдээ асуудлаа маргаашийн өдрийг хүртэл хойшлуулахад буруудах юмгүй. Үр хүүхэд, хамаатан садантайгаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Хүчээ төвлөрүүлэхийг зөвлөж байна. Анхаарлаа бүү сулруул. Өнөөдөр алдсан зүйлсийг ирээдүйд дахин олж авахвд хүнд байх болно. Биеэ барьж чадаагуйгээс хамгийн дотны хүмүүстэйгээ ч хэрүүл маргаан үүсгэж болзошгүй тул тэвчээртэй байгаарай.

ИХЭР 

Хотоор зугаалж, нам гүм орчинд цагийг өнгөрөө. Гэр бүлийнхэнтэйгээ хамт аялал зугаалгаар яв. Өөрчлөлт танд сайн зүйл авчрах болно. Хөпжилтэй байхын тулд хэвшмэл байдлаа эвд. Дэлгүүр лүү унаагаар явахын оронд дугуйгаар явж эсвэл явган алх. Энэ нь танд маш сайн дасгал болох бөгөөд хөршүүдэд тань таалагдах болно. Таны найз нөхөд хэцүү байдалд орвол өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг. Сайхан хоол авч амтархан идээрэй. Та ч бусад хүмүүс ч сэтгэл хангалуун байх болно.  

МЭЛХИЙ 

Романтик харилцаанд хүндрэл гарах хандлага байна. Мэлхийн ордынхонд энэ удаа эрсдэлтэй сэдэв, төвөгтэй асуудлаас холхон байхыг сэрэмжлүүлж байна. Өнөөдөр ч гэсэн шургуу ажиллах шаардлага хэвээр үлдэх болно. Асуудалд бодитоор хандах байдал зонхилох боловч та амжилтанд хүрэхэд саад болох гутрангуй үзэл рүү хэлтийх шинжтэй. Олон нийтийн ажилд оролцох нь танд хэрэгтэй зүйл байж болох юм. Сайн найз чинь холдон нүүх нь.

АРСЛАН

Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, зугаацах цаг зав өөртөө гарга. Оюутан сурагчид өглөө эртлэн босч, хичээлээ давтан үлдсэн цагийг өөртөө зориулах бололтой. Олны дунд танихгүй хэн нэгэнд хүчтэй татагдаж магадгүй нь. Ичимхий зан гаргаж хойш суусны хэрэггүй. Та нарын дунд байгаа ханыг нураагаад өөртөө итгэлтэй, зоригтой урагш алх. Эцэг эхдээ дэлгүүр хэсэхэд нь хамт явж туслах хэрэг гарах байх.

ОХИН 

Өөрийн мэдлэг туршлага харуулах томоохон илтгэл тавих гэж байгаа бол бэлтгэлтэй байхыг зөвлөе. Багш мэргэжилтэй хүмүүс бусдад өндөр сэтгэгдэл төрүүлэх байх. Гараг эрхсийн зүгээс ур чадвар цаг хугацааг шаардаж байгаа ажлаа дуусгахыг сануулж байна. Энэ бүхний эцэст сайн мэдээ сонсох бөгөөд олон боломж бий болно. Танд цэвэр агаар, идэвхтэй дасгал хөдөлгөөн хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах нь ашигтай бизнес хайж байгаа танд яг тохирно. Түншийн хэлэлцээ хийхдээ хууль ёсных байх ёстой. Тэмдэглэлт өдөр болон хүлээн авалтанд анхаарал хандуул. Төсвөө ихэсгэвэл харамсах болно. Жинлүүрийн ордныхон аялалд явж стресс ядаргаа талайх тохиромжтой цаг иржээ. Аливаа шийдвэр гаргахдаа эргэлзэлгүй өөртөө итгэлтэй бай.

ХИЛЭНЦ

Тэргэл сарны энерги таны зан авирт нөлөөлж, эргэн тойрны хүмүүсээ мэдрэхэд тустай. Өөрийгөө ойр, дотнын хүмүүсээр хүрээлүүл, энэ бүхэн танд сэтгэлийн хүчийг өгнө. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирэх байх. Одоо нэг хаалга хаагдсан ч нөгөө хаалга нээгдэнэ. Залхуутай ч төлөвлөсөн ёсоор гэр орны ажлаа хийж, үүрэг хариуцлагаа ухаар. Нийгмийн салбарт орох шаардлага танд гарах ч аль чиглэлийг сонгох нь хэцүү байна.

НУМ

Өнөөдрийн ажлыг та дургүйхэн эхлүүлэх бөгөөд энэ нь Цолмон гараг 8 дугаар байрлалд шилжиж байгаагийн илрэл болно. Эсрэг хүйстэнтэйгээ харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Өөрийн байр суурийг бататгаж, санаачлагыг гартаа авахын зэрэгцээ төлөв төвшин, томоотой байхыг од эрхэс зөвлөж байна. Ярилцагчаа илэн далангүй байхад хүргэж, өөртөө татаж чадвал та санасандаа хүрч чадлаа гэсэн үг.

МАТАР

Дахиад нэг бухимдуу өдөр болох нь. Чөлөөт цагаа өөрийнхөөрөө өнгөрүүл. Үзэсгэлэнтэй газруудаар давхиж, шинэ ном уншиж, чадвал нам гүм тайван газар бай. Үгүй бол хэд хэдэн хүч сорьсон зүйлтэй нүүр тулна. Амралтын өдрүүдээр уулздаг найз нөхөд болон бүлэг хүмүүсийн дунд эвгүй байдал үүснэ. Хэний ч ярихыг хүсээгүй зөвшөөрөхөд хэцүү эмзэг сэдэв хөндөгдөнө. Та зуучлахад өөрийгөө зөв хүн нь гэж бодож байгаа бол өөрийнхөөрөө хий. Гэхдээ асуудлыг хурцатгах нөхцөлд хүргэх хэрэггүй.

БУМБА

Өнөөдөр өөрийгөө шалга, чармайлттай бай. Танд боломж, дэмжлэг байхгүй гэж бодох хэрэгтүй. Эртнээс дурласан бүтээлч ажлаа дахин хийж эхэл. Өнгөрсөн үеийн жаргалтай дурсамжаа сэргээ. Өмнө нь хайр дурлалын тал дээр харамсалтай санагдаж байсан зүйл одоо тийм ч чухал биш. Өнөө орой романтик болзоонд уригдах байх. Концерт, алдартай шоу үзэж, хайрттайгаа цагийг сайхан өнгөрөө.

ЗАГАС 

Төвөгтэй нөхцөл байдал, хамаатан садантайгаа маргалдахаас зугтах хэрэгтэйг сануулж байна. Хөөрч хэлсэн үгнүүд тань хурдан уур хилэн рүү хөтлөх ба өөрийн болон бусдын сэтгэлд сэв суулгахгүй байхад анхаар. Хэн нэгний тусламжтайгаар эхлүүлэх гэсэн төсөлд тань муу мэдээ дуулдах байх. Тиймээс өөрийн хүчиндээ итгэж энгийн тайван, ухаалаг байж төлөвлөгөөгөө үргэлжлүүл.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл