8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ланжгар”-аас татгалзаж, жижиг 76 тойрог бүхий сонгуулийн хуулийг баталлаа

2016-05-06 09:13:00

Өчигдөр орой 23.00 цагийн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Ингэснээр Парламент жижиг 76 тойрог бүхий сонгуулийн хуулийг баталлаа. Саяын баталсан хуулиараа бид нэр дэвшүүлэх хугацааг тавдугаар сарын 23 болгож өөрчилж байна. Тийм болохоор энэ сарын 23-оос өмнө намууд эцсийн байдлаар нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Сонгуулийн хувьд ард түмнээсээ шууд сонгогдоход гурван сонголт бий. Нэг нь 76 жижиг тойрог буюу жалга, довоор нь хуваах сонгох. Хоёрдугаарт, 76 гишүүнээ 26 том тойрог болгох. Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд 76 гишүүнийг эрэмбэлэх хувилбар бий. Энэ бол хамгийн өндөр боломжтой, сайн хувилбар. Энэ нь Монгол Улс нэг том тойрог болж, 76 гишүүнийг сонгох энэ хувилбарт жалга довны үзэл байхгүй. Мөн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэн ч сонгогдох боломжтой. Хэчнээн хүн байх нь хамаагүй, хамгийн дээрээс нь эрэмбэлээд сонгох нь их чухал юм. Монголын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 76 ланжгар сонгогдох боломжтой байсан.

Харин УИХ-ын гишүүд жалга довны үзлээр буюу Парламент жижиг 76 тойрог бүхий сонгуулийн хуулийг баталлаа. Жижиг 76 бол хөрөнгөтэй мөнгөтэй боломжтойг нь сонгодог хувилбар. 76 гишүүнээ 26 том тойрог болгох хувилбар нь хөрөнгө мөнгөгүй ч гэсэн сонгогдож болохоор хувилбар. Олонд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн эрхэмүүд сонгогдох боломжтой байлаа. Гэтэл МАНАН жагсаалтыг үгүй хийж, санал худалдагдах, мөнгөтэй эрхмүүдэд илүү боломж олгодог жижиг 76-аар сонгууль явуулахаар тохирлоо. Үүнийг хууль зөрчиж байна гэж үзсэн нэлээд гишүүд байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга  хэлэхдээ “Хоёр нам ярилцаад, МАНАН-гийн тохиролцоогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд хөндөгдөөгүй заалтыг өөрчилж байна. Жагсаалтын 28-ыг л авч хаях ёстой байсан. Гэтэл 2016 оны арваннэгдүгээр тогтоол руу хүртэл орчихсон. Энэ тогтоолд пропорцианаль тогтолцооны талаар нэг ч үг дурьдагдаагүй. Энэ бүхэн чинь эргээд Үндсэн хуулийн цэц дээр очих вий. Хэрвээ хуулийг бүхэлд нь өөрчилье гэвэл төслөө санаачлаад, өргөн бариад явах ёстой. Энэ буруу явсан хууль дээр Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэж найдаж байна. Тойрогт мөнгөөр зодолдсон сонгууль болох нь. МАНАН-гийн тохироогоор маш том ухралт хийсэн хууль боллоо гэж үзэж байна. Харамсалтай” гэж санал бодлоо илэрхийллээ.

Мөн З.Баянсэлэнгэ: Үндсэн хуулийн цэц зөвхөн 28-ын жагсаалт чинь хууль зөрчсөн гэж үзсэн. Гэтэл та нар 48 руу ороод, тэр бүү хэл 48-ын тойрог руу орчихоод явж байна. Энэ чинь хуульд нийцэхгүй байна” гэв. О.Баасанхүү “Олонхийн мажоритар гэдгийг бид өмнөх хуулиараа баталсан. Гэтэл тэр байж байгаа зүйлийг яагаад өөрчилчихөв. 76 тойрог болгохыг хэн гэдэг гишүүн санал гаргаад, дэмжчихэв ээ. 76 жижиг болгох нь дэгийн тухай хууль зөрчсөн” гэж илэрхийллээ. Ямар ч байсан УИХ-ын гишүүд хөрөнгө мөнгөтэй эрхэмүүд тоглодог Парламент жижиг 76 тойрог бүхий сонгуулийн хуулийг шөнө дөлөөр баталлаа. Одоо намууд нэр дэвшигчиддээ тодруулах ажил үлдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Enhbayar bayanselenge baasanhuu metiin hog shaarnuudiig buu ulsturt oirtuul baih yostoi shorond hii Enhbayariig
2016/05/08 103.17.108.42
ЗӨВ ШҮҮ
2016/05/06 103.17.108.42
Сонгогч
Маш зөв шийдвэр гаргалаа. Хүн хүндээ дайсан болсон энэ цаг үед томсгосон тойрогт нэг намынхан хоорондоо зодолдоод дуусдаг. Нэг нэгээрээ ард түмнээр шүүлгээд гараад ирэг. Намын жагсаалт үндсэн хуулийг онц ноцтой зөрчсөн байсан юм. Баянсэлэнгэ, Баасанхүү мэ
2016/05/06 103.17.108.42
bayanselenge baasanhuu metiin novshnuud garch irahgui in
2016/05/06 103.17.108.42
irgen
congyyliin hyyliig yag uursdiinhoo erh ashigt taaryylj hyyli batalj bna Mongoliin ard tymeen bid ene MANAN-g congohgyi shu bidnii congoh bie daasan ner devshigchid baihgyi bol cobgyyliin hyydsaa shuud hychingyi bolgono shu !!!
2016/05/06 103.17.108.42
зочин
МАН ба АН али али нь намын жагсаалтаар дэмжигдэх боломжгүйгээ мэдэрсэн сонголт бололоо
2016/05/06 103.17.108.42
zochin
ard tumen mine ningo ogson abchaad zov hunee songooroi. manan ingej bgaad yum boloh vii. ard tumniig teneg gej buu bodooroi. manan odoo manan dund hovohoo boliod faxar der buunaat yum ta naraa yadsg yum bi huvdaa shine zaluu hun zaluu bamiig demjine.
2016/05/06 103.17.108.42