8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэргэжлийн хяналтынхан гахайн будааг үрийн будаа болгож шахаа хийжээ

2016-05-06 09:44:00

Хаврын тариалалт ид өрнөсөн энэ үеэр малд өгдөг тэжээлийн будааг хойд хөршөөс үрийн будаа болгон оруулаад ирчихэж. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд бүртгэлтэй "Нямбайгаль даваа" ХХК ОХУ-ын Алтайн хязгаараас “Алтайская жница” сортын зургаан вагон үрийн будаа импортолжээ. Гэтэл энэхүү будаа нь гуравдугаар зэрэглэлд хамаардаг тарьж огт болохгүй, гахай малд өгдөг будаа аж. Дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэрэндулам гаргасан байна. Тэрбээр энэхүү будааг хилээр нэвтрэхэд хамгийн анх дүгнэлт хийсэн хүн бөгөөд "MNS 0246:2010 буюу Монголын үрийн будааны сортын болон үрийн чанарын ерөнхий шаардлага гэсэн стандартад нийцэхгүй, Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 6.2.4-ийн “Тарих үрийн чанарын стандарт хангасан үр импортлох” гэсэн заалтыг зөрчсөн" гэдгийг баримттайгаар тогтоосон байна.

Мөн энэхүү будаа нь Монгол Улсын хилээр оруулж ирэхийг хориглосон хог ургамлын жагсаалтад байдаг аж. Гэвч татаар сагаг, чөдөр тарна гэдэг ургамал “Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн будаанаас илэрчээ. Ийнхүү тус компанийн оруулж ирсэн будаа нь “Үр хөврөл харласан” гэсэн дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч хийчихээд байхад улсын хилээр нэвтрүүлж чадсан байна. Үр хөврөл харласан гэдэг нь өвчилсөн будаа гэсэн үг. Ийм будаагаар тариалалт хийж огт болохгүй нь ойлгомжтой байхад улсын хилээр оруулахад нь тусалсан хүн бол Дархан уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормаа. Тэрбээр дур мэдэн Сэлэнгэд очиж “Үрийн будааны шаардлага хангасан” гэсэн дүгнэлт гаргасан нь хачирхал төрүүлж байна. Түүнийг судалж үзэхэд МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн садангийн хүн гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Ингээд хувийн компанийн захиалгаар худал дүгнэлт гаргасан гэдгийг баримттайгаар нотлоё.

Нэгдүгээрт: Мэргэжлийн хяналтын байцаагчид даргынхаа удирдамжийн дагуу хяналт шалгалт хийдэг. Сэлэнгийн байцаагч гэхэд даргынхаа удирдамжийн дагуу шалгалт хийснээ дүгнэлтийнхээ өмнө онцолсон байна. Гэтэл П.Болормаагийн гаргасан дүгнэлтэд удирдамжийн дагуу хийсэн гэх үг өгүүлбэр байхгүй. Түүний авсан дээжийг шинжлэхэд хог ургамал нь 30 гэж гарчээ. MNS 0246:2010 стандартад хог ургамлын хэмжээ нь 20-оос дээш байвал гуравдугаар ангиллын, үрийн биш таваарын, тэжээлийн будаа гээд тов тодорхой заачихаад байхад хоёрдугаар ангилалд багтах үрийн будаа гэсэн дүгнэлт хүчээр хийсэн нь авлига авч хуурамч дүгнэлт гаргасан гэж хардах том сэжүүр болж байна.

Хоёрдугаарт: Дарханы байцаагч дүгнэлтэндээ хог ургамлынхаа нэрийг тоон үзүүлэлттэй нь зориуд оруулаагүй нь ч анхаарал татаж байгаа юм. Бүр түүний гаргасан эрх зүйн акт гээч нь дүгнэлт, шаардлага алин болох нь ч тодорхойгүй байх жишээний. Чанарын шаардлага хангахгүй ийм будааг хэн худалдаж авах нь тодорхой. Арай гэж зээл аваад байгаа өнөө тариаланчид Болормаагийн хуурамч дүгнэлттэй актаас болж хохирох хамгийн том хохирогчид нь тариаланчид гэсэн үг. Арай гэж авсан зээлээрээ чанаргүй будаа худалдаад авчихвал ирэх намар мөнгө нь цаас болно. Нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг л тодорхой зүйл. Үрийн будаа импортлогч компаниуд хойд хөршийн компаниудаас хямдхан үнээр авсан малын тэжээлийн будаагаа хоёр, гурав дахин өндөр үнээр тариаланчдад шахдаг нь бараг жишиг болчихсон нь “Нямдаваа байгаль” компанийн оруулаад ирчихсэн хогийн ургамалтай өвчилсөн 2000 гаруй тонн будаанаас харагдаж байна. Болормаа байцаагч гэхэд л хоёр жилийн өмнө үрийн будааны шаардлага хангахгүй будаанд яг ийм актыг хүчээр гаргаж байсан юм билээ. Тэр будааг худалдаж авсан тариаланчид мөнгөөрөө шатаад дуусч байж. Учир мэдэх зарим нь үрийн будаанаас боллоо гэж хандахад “Та нар л буруу тарьсан, цаг агаарын нөхцөл байдал ч нөлөөлөө биз” гэсэн агуулгатай зүйл яриад тоогоогүй гэдэг. Төрийн нэрийн өмнөөс ажилладаг байцаагчийн гарын үсэгтэй цаасанд хэн ч итгэнэ. Итгэснийхээ горонд хэдэн зуун тариаланчид хөрөнгө мөнгө хөлс хүчээрээ шатаж байна. Ингээд ч зогсохгүй мэргэжлийн хяналтын нэг байцаагчийн хуурамч дүгнэлтээс болж хэдэн мянган га талбай хог ургамалд идэгдэж өвчилнө. Цаашлаад яривал хүнсний аюулгүй байдал гэх мэт өчнөөн асуудал бий. Бодитой зөв дүгнэлт гаргасан Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчид МХЕГ-аас дарамт үзүүлээд эхэлсэн гэх мэдээлэл байна. Зүй нь илт буруу дүгнэлт гаргасан байцаагч Болормаад хариуцлага тооцох учиртай баймаар. Гэтэл хуурамч дүгнэлт гаргадгаараа гаршсан байцаагчид хэн ч юу ч хэлэхгүй байгаа нь хачирхмаар. Мөн энэ асуудлаар МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж болон АТГ-т хандаж гомдол гаргажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
er ni ualangua hiliin hauanltiin gazriinhan jaahan snudarga hurdan ajillahiig husej bna
2016/05/07 103.17.108.42
SARNAI
NEEREE MANAI KOMPANI HEDEN ADUU GARGAH GEED TSAAD TALTAIGAA GEREEGEE HIIGEED TOHIRSON UM, GETEL TANAI HILIINHEN TOOG NI BAGASGA GEED BAIH UM, HUDALDAANI GEREE HIISEN BAIHAD TEGJ BOLDOG UM UU, BAIDAG BOL HUULIIN ZAALTAA IL TABIJ OGOOCN
2016/05/07 103.17.108.42
irged
buh umiig ni ecoor ni burduuleed ogohoor ene alban bicnig ni ded darga nertei neg nohor deer ni 4.5 honono, uamar sanaatai bailgaad baidag um, tegeed hiliin gazriin darga deer ni ocnood bas 3.4 honono, uamar sanaatai bailgaad baidag um, tegeed baitsaagcn
2016/05/07 103.17.108.42
irgen
ene gahai avgaid oort ni iduul
2016/05/06 103.17.108.42
ganaa
bas neg avgai yalihgui shaltgaanaar neg hoolnii gazriig davhij ireed l haasan bas ailuudiin grajiig buulgaj haysan gesen avilga l gorddog ym shig bilee
2016/05/06 103.17.108.42
иргэн
монголоо гэсэн сэтгэлгүй адгийн шаарыг шоронд хий. ийм л хүн сүгнүүд монголыг минь хорлоод байгаа юм
2016/05/06 103.17.108.42
Зочин
Улсын хөгжилд саад болсон хэдэн өвөө нэр монгол төрөөр мөн тоглож байна даа.Хөөрхий .Төрийн албаны хуулинд төрийн албаны тэтгвэрт гарах нас 60 гээд зааччихсан байгаа шүү дээ.Дээд хязгаар нь 65 нас.Гэтэл энэ өвгөн шүлэнгэтээт л зүтгээд байх юм.
2016/05/06 103.17.108.42
Зочин
Улсын хөгжилд саад болсон хэдэн өвөө нэр монгол төрөөр мөн тоглож байна даа.Хөөрхий .Төрийн албаны хуулинд төрийн албаны тэтгвэрт гарах нас 60 гээд зааччихсан байгаа шүү дээ.Дээд хязгаар нь 65 нас.Гэтэл энэ өвгөн шүлэнгэтээт л зүтгээд байх юм.
2016/05/06 103.17.108.42