8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурганд төөрсөн иргэнийг олжээ

2016-05-06 11:18:00

Өчигдөр буюу энэ сарын 05-ны өдөр цас ихээр орж, шуурсаны үеэр  сураггүй болсон хүнийг олжээ. Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б оройны 17:10 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн долоо иргэн, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийн үр дүнд иргэн  Б-г өнөө өглөө айлд байхад нь эсэн мэнд олжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл