8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд хамгаалах аян ирэх сар хүртэл үргэжилнэ

2016-05-06 11:55:00

Хүүхэд хамгаалах нэг сарын аяныг өрнүүлэхээр болжээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж шинэ хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд сурталчлах  нэг сарын аяныг хүүхдийн төлөө үйл ажиллагаага явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд  хамтран зохион байгуулахаар болсон байна. Ирэх зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл орон даяар өрнөх энэ аянд байгууллага хамт олон, сургууль цэцэрлэг, эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалжээ. Аяны хүрээнд нийслэл, аймаг, сумын сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр тус бүртээ Хүүхэд хамгааллын бие даасан бодлоготой болгох аж. Мөн хүүхэд хамгаалахад чиглэсэн төрөл бүрийн сургалт, суртачилгааг зохион байгуулж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment