Улаанбаатар хот. 2016 оны 05 сарын 6.
Элэг нэгт Монголчуудаа,
Эрхэм журмын анд нөхөдөө!
“Монгол Ардын Хувьсгалт Нам”гэдэг нэр 90 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмний сэргэн мандалт, Монгол Улсын тусгаар тогтнол, улс орны маань хөгжлийн их бүтээн байгуулалт, Монгол хүний бахархалын нэрийн хуудас болж ирсэн юм.
УИХ-ын 2016 оны сонгууль ойртохын хэрээр МАХН-ыг чиглэсэн хэлмэгдүүлэлт идэвхжиж, манай намыг гаднаас нь хатгах, дотроос нь хагалах оролдлого нэмэгдэж, ард түмний өмч байх ёстой ашигт малтмалын томоохон ордуудыг тойрон буй болсон МАН ба АН-ын улс төр-бизнес-хууль хүчний “мафижсан” бүлэглэл хуулийн нэр барин сэм хуйвалдаж,тоглоомын УИХ-ыгдахин байгуулахаар санаархаж байна. Үүний илэрхий нотолгоо нь МАХН-ыг тойрсон хууль бус баривчилгаанууд, Үндсэн хуулийн цэцийн гаргасан эсрэг тэсрэг утгатай захиалгат шийдвэрүүд, УИХ дахь МАН-АН-ын бүлгүүдийн Сонгуулийн хуульд оруулсан хууль бус өөрчлөлтүүд юм.
Түүнчлэн МАХН болон МАХН-ын даргын олон түмний дундах өндөр нэр хүнд, ард түмний дэмжлэгийн хүчийг сулруулахын тулд айлган сүрдүүлэх, барьцаалах, албан тушаал амлах, хууран мэхлэх зэрэг янз бүрийн сайн муу аргыг хэрэглэн МАХН-ыналбан тушаал, хөрөнгө мөнгөнд дуртай, сэтгэл санааны хатгүй зарим гишүүнийг олж урвуулж байгааг олон түмэн бэлхнээ харж байгаа.
Бид энэ үйл явцыг дүгнэхдээ нэг талаар урваж шарвахгүй хэмээн амтангаргаа өгч явсан, манай намын нэр дээр хамгийн өндөр албан тушаал хашиж, намын хайр хишгийг хүртэж ирсэн зарим гишүүн маань ийнхүү увайгүй зан гаргаж байгаад харамсаж байгаа чнөгөө талаар нам маань улам цэвэр ариун болж, гишүүд дэмжигчид, ард иргэд маань хэн нь хэн бэ гэдгийг танин ойлгох боломж олдож байгаад баяртай байна.
МАХН нь туулж ирсэн түүхэндээ хүнд хэцүү саад бэрхшээл тохиолдох бүр улам эв нэгдэлтэй болон нягтардаг, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг өөд татах гол зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө улам идэвхждэг сайхан уламжлалтай тул МАН-АН-ын улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн ноёрхлыг ард түмэнтэйгээ хамт Сонгуулийн хувьсгал хийн таслан зогсоохын төлөө улам идэвхтэй, дайчин шаргуу ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Зөвхөн МАХН-д ч биш, ер нь нийт сонгогчид Та бидэнд ухрах зам байхгүй, Та бидний ард улс орон, ард түмний маань эрх ашигбайна.
МАХН сонгогчидтойгоо хамт Сонгуулийн хувьсгал хийх,олон түмнийхээ шууд оролцоотойгоор Хөгжлийн хувьсгалыг өрнүүлэх, улс орноо дэлхийн хөгжилтэй орнуудын зиндаанд хүргэх, Монгол хүнийг Монгол Улсдаа жинхэнэ эзэн нь болгон залах их үйлсийг хамтдаа бүтээхийг нийт ард түмэндээ хандан уриалж байна.
Зовлон үзсэн нам, хүн зовж байгаа ард түмнээ илүү сайн ойлгоно гэдэг нь тодорхой.
МАХН-ын үнэнч гишүүд, дэмжигчидээ,
Та бид бол тэмцлээс тэмцэлд хат суусан, эх оронч өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжлагчид, бас үргэлжлүүлэгчид мөн билээ.
Өнөө цагийн том зорилт – МАН-АН-ын олигархуудаас Монгол Улсаа аврах, МАХН-аа хамгаалах, тэдний элдэв сүрдүүлэг, гүжирдлэг гүтгэлэг, Та биднийг нухчин дарах, мохоон устгах гэсэн хорт бодлого, үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, сөхөрсөн Монголоо босгож, цөхөрсөн ард түмнээ сэргээе.
Төр маань МАНАН будангүй
Түмэн олон маань ажил амьдралтай
Түмний төлөө нам маань урвагч, шарвагчгүй
Тусгаар тогтнол маань бат бөх
Төрийн сонгууль маань шударга болог!
МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧОО