Оросын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Адлан Вараев Аргун эгц хавцлаас голын усанд унасан харамсалтай хэрэг гарчээ. Одоогоор голын эрэг дагуу 30 км зайд Аргун хот хүртэл эрэл хайгуул үргэлжилж байна.
Чечень улсын ерөнхийлөгч Р.Кадыров үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж нэмэлт арга хэмжээ авахаар болжээ. Тэрээр өдгөө 54 настай бөгөөд усанд осолдох хүртлээ дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.