8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн байдлаар 391 хүн хүүхэд харах зөвшөөрлөө авчээ

2016-05-06 14:27:00

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 715 хүнийг Хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагджээ. Эдгээр хүмүүсээс шалгалт авч "хүүхэд харагч" гэсэн гэрчилгээгээ өгсөн байна. Үүний 391 хүн нь байрныхаа дүгнэлтийг гаргуулж, хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрлөө авчээ. Тус таван өдрийн сургалтын үеэр хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл ахуй, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа гэх мэт хичээлүүдийг заасан байна. Өнөөдрийн байдлаар 150 хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөлтэй байранд тодорхой шалгууруудыг давсан 277 хүүхэд асрагч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1300 гаруй хүүхэд хамрагдаж байна. Харин улсаас хувьсах болон хоолны зардал гэж 113,300 төгрөгийг гаргаж байгаа. Үүний 60 хүртэлх хувийг эцэг эхээс гаргуулж болох байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл