Нийслэлийн зургаан дүүргийн найман цэгт замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгсэлд шалгалт явуулсан байна. Техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж шалгахад хэд хэдэн зөрчил илэрчээ. Энэ оны өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос дөрөв дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 16 хоногийн явцад нийт 4244 тээврийн хэрэгсэл шалгагдснаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 708, автозам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглаагүй 22, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 249 тээврийн хэрэгсэл байжээ. Мөн нийт 979 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж Автотээврийн тухай хуулийн дагуу 11,202,000 төгрөгөөр торгосон байна.
Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна
2016-05-06 14:46:00