8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш их цэвэрлэгээтэй

2016-05-06 15:05:00

Нийслэлийн хэмжээнд маргааш буюу энэ сарын 07-ны бямба гаригт зуслангийн  ногоон бүсийн их цэвэрлэгээ зохион байгуулах болсон байна. Их цэвэрлэгээнд Тахарын алба, МЗХ, “Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академи”, “Ариг банк” болон “Шинэ мянганы залуус”, “Ижий гүнж”, “Тэнгэрийн тод тамга” зэрэг төрийн бус байгууллагын 810 залуус өөрийн санаачлагаар оролцох аж. Залуус Их тойруу, Зайсан-Яармагийн гүүр, Сэлб-Арслантай гүүр-Шангрилла хүртэлх замыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн  Салхитын зуслан- Яргайт, Гачуурт, Тэрэлж, Зүүн салааны зуслангийн хэсгийг цэвэрлэх аж. Улмаар Сүхбаатар, Чингэлтэй Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах бөгөөд үүнд аж ахуйн нэгж иргэд, их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах юм. Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний нээлт маргааш Чингисийн талбайд 10.00 цагаас, зуслангийн чиглэл Зунжингийн өмнөх талбайд 11.00 цагаас болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл