8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-д зориулсан техникийн тусламжийг хүлээлгэн өгөв

2016-05-06 16:02:00

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох техникийн буцалтгүй тусламж төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон юм.  Уг  төхөөрөмж нь  Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд  олгож байгаа аж. Зам арчилгаа цэвэрлэгээний тусгай тоноглосон 15 машин, Нисэх буудалд ашиглагдах тусгай зориулалтын 11 машин, техник, тоног төхөөрөмж, Гал командын нэг машин, Цагдаагийн өмсгөл, хэрэгсэл,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. Үүнтэй уялдуулан  БНХАУ-аас мэргэжилтнүүд ирж машин, техник, тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгаж ажилд бэлтгэх болон зочид буудлын тавилга, тоног төхөөрөмжийг угсрах сургалт зохион байгуулах юм байна. Эдгээр төхөөрөмж нь эхний ээлжийнх бөгөөд хоёрдугаар хэсгийг энэ сард багтан нийлүүлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
paagiiiooj
ebegiin ah duu nar tsuvj uguh n dee butsaad garahgui dee odoo yanaa ohid min
2016/05/06 103.17.108.42