8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг тонн улаанбуудайг 800 мянган төгрөгөөр тооцож олгоно

2016-05-06 16:43:00

Манай улс энэ жил нийтдээ 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн, 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөжээ. Гэтэл өнгөрсөн онд цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж, энэ хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй юм байна. Тиймээс ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа улаанбуудайн үрийг тариаланчдад олгох асуудлыг ХХАА-н сайд Р.Бурмаа өргөн мэдүүлсэн байна. Энэ асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өнөөдөр Шадар сайдын тушаал гарч, улсын нөөцөд хадгалагдаж буй стандартын шаардлага хангасан нийт 5200 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд олгохоор болсон байна. Үрийн улаанбуудайн нэг тонныг бэлнээр 800 мянган төгрөгөөр тооцож, тариаланчдад олгох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл