8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатар аймагт малын хорогдол их гарчээ

2016-05-06 16:58:00

Нийт эх малын 66.9 хувь буюу 15.9 сая эх мал төллөж 15.6 сая төлийг өнөөдрийн байдлаар хүлээн аваад байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.4 саяар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Үүнээс 43.6 мянган ботго, 235.5 мянган унага, 541.8 мянган тугал, 8.2 сая хурга, 6.9 сая ишиг бойжиж төл бойжилт 98.3 хувьтай гарчээ. Харин хамгийн их мал хорогдсон аймаг нь Сүхбаатар. Нийт малын хорогдол 1025.7 мянга болж өмнөх долоо хоногоос 46.0 мянгаар нэмэгджээ. Үүнээс тэмээ 391, адуу 40.3 мянга, үхэр 100.8 мянга, хонь 375.4 мянга, ямаа 508.7 мянга буюу оны эхний нийт малын 1.8 хувийг эзлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл