8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-05-08 10:41:00

Энэ сарын 9-нд буюу маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо, 11-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 9,10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 16 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө  12-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment