8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын Засгийн газраас манайд машин хандивлалаа

2016-05-08 12:40:00

Хятадаас АСЕМ-ы үйл ажиллагаанд зориулан манайд 15 шинэ машин бэлгэлсэн юм. Тиймээс өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн тэргүүтэй албаны хүмүүс гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нартай уулзаж, буцалтгүй тусламжаар олгож буй машиныг гардуулан өгчээ.  
 Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн, БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжид АСЕМ-ын хурлын үеэр ашиглагдах тоног төхөөрөмж, тавилгаас гадна ГХЯ, НЗДТГ, ИНЕГ, ОБЕГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газруудад холбогдох техник, тоног төхөөрөмж, АСЕМ-ын түнш зочид буудлуудад зочид буудлын тавилга зэрэг байгаа юм. Тусламжийн эхний хэсэгт гудамж, зам арчилгаа цэвэрлэгээний тусгай тоноглосон 15 машин, нисэх буудлын тусгай зориулалттай 11 машин, техник, тоног төхөөрөмж, гал командын нэг машин зэргээс гадна цагдаагийн өмсгөл, хэрэгсэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжүүд багтаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ашгүй дээ АСЕМ-ын буянаар баяжлаал даа.
2016/05/10 103.17.108.42
zzz
saihan medee, bayarlalaa
2016/05/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment