Австралийн банкны ажилтан Малайз оюутны дансанд андуурч их хэмжээний мөнгө шилжүүлсэн байна. Гэнэт 4,6 сая доллартай болсон оюутан охин эх орон руугаа явах гэж байхдаа Сиднейн нисэх буудлаас баривчлагдсан байна. 21 настай Кристин Жиашин Лигийн өмгөөлөгч ярихдаа, Ли банкнаас татаж авсан мөнгөнийхөө нэг сая орчим долларыг гар цүнх зэргийн тансаг эд зүйлсийг авахад зарцуулсан гэжээ. Банкнаас андуурч шилжүүлсэн 4,6 сая долларыг татаж авсан Малайз эмэгтэйг Австралийн шүүх батлан даалтанд гаргасан байна.
4.6 сая доллартай болсон Малайз оюутныг баривчилжээ
2016-05-07 13:43:00