Өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 хүртэлх насны хүүхдийг ирэх долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Товлолт дархлаажуулалтад хамрагдахаар ДЭМТ, ӨЭМТ-р үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт Дархлаажуулалт” хийх өдрийг 7 хоног бүрийн Бямба гаригт болгон шилжүүллээ.
Улаанбурхан өвчин хүндрэхээс сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг жил бүрийн тав, 11 дүгээр сард өрхийн эмнэлгүүдээр дамжуулан өгдөг билээ. Үүнд зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүд хамрагдана. А амин дэмийг хүүхдэд зургаан сарын зайтай уулгах ба зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А амин дэмийг хангаж байдаг аж.