8o
Улаанбаатар хот
mobile menu

5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвар төлнө

2016-05-09 07:42:00

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам  ашигласны төлбөр хураах журмын дагуу энэ сард автомашины улсын дугаарын 5 болон 0 цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл албан татвараа төлж эхлэснээр энэ оны өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах ажиллагаа дуусах юм.

Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хураах журмын дагуу нэгдүгээр сард 1, 6, хоёрдугаар сард 2, 7, гуравдугаар сард 3, 8, дөрөвдүгээр сард 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд татвараа төлсөн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
cheap fifa coins
youre looking sharp! cheap fifa coins http://www.fifa16mall.com
2016/05/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment