8o
Улаанбаатар хот
mobile menu

Зусланд амрах хүүхдүүд ДОХ, БЗХӨ-ний шинжилгээ өгөх шаардлагатай

2016-05-09 09:07:00

Энэ жил хүүхдийн зуслангууд ирэх сарын 8-наас эхлэн хүүхдүүдээ авч эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 24 хүүхдийн зуслан ажиллана. Өнгөрсөн онд нийт 20 хүүхдийн зуслан ажиллаж, 17831 хүүхэд амраасан байна.

Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцохыг анхааруулав. Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай гэнэ.

Энэ жил Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэсэн зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг зуслангуудад хяналт тавьж ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zz
Талийгаачийг маргааш сүүлчийн замд нь үднэ
2016/05/09 103.17.108.42