8o
Улаанбаатар хот
mobile menu

Таны эрүүл мэндийн боловсролд “Алтан мутар” эмнэлэг зөвлөж байна.

2016-05-09 09:52:00

ЖИРЭМСНИЙ ҮЕ ДЭХ НУРУУНЫ ӨВДӨЛТ

Жирэмсний үед нурууны өвдөлт үүсэх шалтгаан:

  1. Ургийн жин ургийн ус, эхэсний хамт жирэмсний 38-40 дэх долоо хоногт 10 кг гаруй жинтэй болсон байдаг нь нуруунд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг.
  2. Жирэмсний хоёр дахь хагасаас ихэнх эмэгтэйчүүдэд зөөлөн эдийн хаван үүсдэг ба уг хаванд дунджаар 5-10 литр ус агуулагдаж байдаг.
  3. Илүүдэл жин
  4. Хүндийн төв болон биеийн төрх байдлын өөрчлөлт
  5. Эмэгтэйчүүдэд төрөлтөнд бэлтгэх физиологийн өөрчлөлт явагдаж эхлэдэг ба энэ нь ялангуяа аарцагны ясанд явагдаж, өвдөлт өгч эхлэдэг байна. Энэ үед дотоод аарцагны тэлэлт явагдаж, сээр нурууны бүсэлхий болон ууцны хэсгийн хоорондын үед зай үүсдэг. Үүний улмаас сээр нуруу, аарцаг, доод мөчид болон тэдгээрийн судаснуудад асар их ачаалал ирдэг.
  6. Булчин болон холбоосны тонусыг бууруулдаг жирэмсний дааврын өөрчлөлт. Энэ нь хүүхэд төрөхөд организмыг бэлтгэх болон төрөх замаар хүүхэд гарахад хялбар болгох дааврын зохицуулга юм. Булчингийн тонус буурч, сээр нурууны холбооснууд сулрах нь нурууны муруйлт, нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний ивэрхий болон мэдрэлийн ёзоорын үрэвсэл үүсэхэд хүргэдэг.
  7. Стресс, дархлалын бууралт, кальцийн дутагдал болон бусад. Биеийн жингийн ачаалал болон эдгээр бүх хүчин зүйлс нь эмэгтэйчүүдэд цочмог нурууны өвдөлт үүсэх шалтгаан болоод зогсохгүй төрсний дараа архаг явцтайгаар үргэлжлэх гол нөхцөл болдог.

Төрсний дараа ч нурууны өвдөлт үргэлжилсээр байдаг. Жирэмсний үе дэх нурууны өвдөлт дараах шалтгаануудаас мөн хамаардаг. Үүнд:

  • Аарцагны өргөсөлт
  • Нурууны булчин болон бага аарцагны холбоосны суналт
  • Умайн тонусын ихсэлт
  • Бөөрний өвчин
  • Нурууны ясны сийрэгжилт
  • Ураг хөдлөх юмуу байрлалаа солих үед умайн хэмжээ томорч мэдрэлийн ёзоорыг дарах
  • Архаг нойр булчирхайн үрэвсэл хүндрэх
  • Ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаат өвчин
  • Өндгөвч болон умайн гуурсан хоолойн архаг үрэвсэл хүндрэх зэрэг юм.
     

Жирэмсэн эмэгтэйчүүдийн нурууны өвдөлтийн шалтгаан олон боловч тэдгээрийн зарим нь хэвийн физиологийн байдалтай холбоотой байдаг бол зарим нь зайлшгүй эмчилгээ шаардлагатай хүнд эмгэгүүдээс үүдэлтэй байдаг. Тиймээс нурууны өвдөлтийг тоохгүй байж болохгүй бөгөөд илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, зохих шинжилгээг хийлгэх нь зүйтэй юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Menjee
Goe medeelel ugsund bayarlalaa
2016/05/17 103.17.108.42
Menjee
Goe medeelel ugsund bayarlalaa
2016/05/17 103.17.108.42
Menjee
Goe medeelel ugsund bayarlalaa
2016/05/17 103.17.108.42
Ih heregtei medeelel bna.
2016/05/09 103.17.108.42