Нью-Иорк хотод өнгөрсөн баасан гарагт нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баасан гаригт Нью-Иорк хотод айлын байшин шатаж, 6 том хүн, 4 хүүхэд нийтдээ 10 хүн амь үрэгджээ. Гал унтраах албаныхан шуурхай ирсэн ч байшингийн урд хэсэг шатаж нурсны улмаас аврах албаны ажилчид дотогш нэвтэрч чадалгүй 2 давхрын цонхоор орж цогцоснуудыг гарган авчээ. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа аж.Харин энэ үеэр гэрийн эзэгтэй эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд түүний уй гашууг хуваалцахаар хүмүүс гэрийнх нь гадаа 1 минут чимээгүй зогсоцгоосон байна.