8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Мишээл барилгын их дэлгүүрийн албан ёсны нээлтийн ажиллагаа лхагва гаригт болно

2016-05-09 16:07:00

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвийн “Мишээл барилгын Их дэлгүүр”-т туршилтаар ажиллаж байна.  Тус нэгдсэн төв нь 1336 мталбайтай, Үйлчилгээний танхим, өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, банк, ёслол хүндэтгэлийн тайз, сервер, хяналтын камер, хурлын өрөөнүүд, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Мишээл экспо дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбогдуулан Монголын хамгийн анхны бүгдийг нэг дор нэгтгсэн Мишээл Барилгын Их дэлгүүр ажиллана. Мишээл барилгын Их дэлгүүрт  дэлхийн топ болон дунд түвшиний брэндийн барилгын материалын албан ёсны дистербьютер, диллер, үндэсний топ үйлдвэрлэгчдээс бүрдсэн нийт 120 гаруй шоурүүм болон орон сууц, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн төв бирж ажиллана. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Мишээл барилгын их дэлгүүрийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment