8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Шаравдорж монголчуудад хортой үрийн буудай шахахаар улайрч байна

2016-05-09 16:20:00

Үрийн буудай үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ

Үрийн буудай Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү асуудал нь төр, тариалан эрхлэгчдийн дунд нэлээд маргаан үүсгэд байгаа юм. 
Тодруулбал тариаланчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үрийн буудайгүй болсон. Иймээс Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгосон юм. Гэвч явцын дунд “Хангайн гурил” компани импортын буудайг оруулж ирж чадахгүй болсноо мэдэгджээ. Иймээс тус компанийн тариаланчдад нийлүүлэх байсан 4000 тонн үрийн буудайг Улсын нөөцийн сангаас гаргахаар тооцжээ. ОБЕГ-ын харьяа улсын нөөцийн сангийн агуулахад дотоодын 5000 тонн үрийн буудай хураалттай буй юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-тай хийсэн гэрээний хүрээнд эхний ээлжид “Нямбайгаль Даваа” компани “Алтайская жница” сортын 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр вагоноор ОХУ-аас оруулж ирэн, ТЭДС-ийн Хөтөл дэх салбарт буулгажээ. Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн буудай чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийн дүгнэлт гарч, тариаланчдыг талцуулаад байна. 
Сэлэнгэ аймгийн Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид болох Д.Цэрэндулам, А.Бямбадорж нар нь “Алтайская жница” сортын үрийн буудайг “Үрийн буудай Сортын болон үрийн чанар ерөнхий шаардлага хангахгүй, “Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт буюу Тарих үрийн чанарын стандарт хагасан үр импортлоход нийцэхгүй, мөн ХХАА-н сайдын Ургамлын гадаад дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтадын нэрсийн жагсаалтад заасан дотоод хорио цээртэй хог илэрч байна гэдэг дүгнэлтийг гаргасан байна. 
Дархан-Уул аймгийн МХГ-ын Ургамал  хамгаалал, хорио цээрийн улсын ахлах байцаагч Н.Болормаа ч “Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн үрийн буудай дахь  хог Ургамлын хэмжээ нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн үзүүлэлттэй гэсэн дүгнэлтийг гаргасан боловч мөн энэхүү буудайг хэрэглэж болно гэсэн хоёр талтай дүгнэлтийг хийсэн байна. Ингэхдээ хог, хаягдлыг цэвэрлэж, нянг устгаад тус сортын буудайг хэрэглэж болно хэмээж байсан нь хэвлэлийнхнийг гайхашралд оруулав. Харин тариалан эрхлэгчдийн төлөөлөл Б.Эрдэнэбат “Бас угааж, цэвэрлэх гээд илүү зардал гаргах уу, ОХУ-аас орж ирж буй “Алтайская жница” сортын буудайг Монголд нутагшаагүй, хаягдал ихтэй, хэрэв ийм буудай таривал ирэх намар тариаланчид дахин ургац алдана” гэх зэргээр маргаан үргэлжилсэн юм. 
Мөн байцаагч Н.Болормаа ХХАА-н сайдын тушаал, Монгол төрийн бодлого хамаагүй, олон улсын стандартыг баримталж ажиллана хэмээн асуудлыг хурцатгав. Монгол Улс MNS-02-4610 гэсэн үүрийн буудайн стандарттай атал үүнийгээ үгүйсгэн Оросын стандартыг хангаж байвал болно оо гээд сууж байдаг. Дээрээс нь “Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн “Алтайская Жница” гэх сортын үрийн буудай нь манай улсад нутагшаагүй хог  ургамлын  хэмжээ заасан стандартаас хэтэрсэн, үр хөврөл харлах өвчтэй гэдэг нь тогтоогдсоор байхад тариалан эхлэгчид хог ургамлыг нь түүж цэвэрлээд тариал хэмээж байгаа нь хууль стандартаа барьж байгаа хэрэг үү. 
Түүгээр ч зогсохгүй МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэвлэлийн хурлын үеэр Сэлэнгэ аймгийн байцаагчдыг буруу дүгнэлт гаргасан хэмээх ажлаас халж байгаагаа дуулгаад Дархан-Уул аймгийн байцаагчдыг илтэд өмөөрөн, дэмжиж байсан юм. Энэ үеэр зарим сэтгүүлчид “Нямбайгаль Даваа” компанийн захирал Ц.Зундуй нь таны хамаатан, төрөл гэдэг үнэн үү?, Хэрэв Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлвөл хариуцлагыг хэн хүлээх вэ?” гэх мэтээр асуулт тавихад тэрбээр ихэд уурлан хурлыг хаяж гарч одсон юм.
Энэ бүгдээс үзвэл төр засгийн зарим нэг хүмүүс ашиг сонирхлын зөрчлөөр ажилдаа хандаж, эцэст нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд гадны таньж, мэдэхгүй, өвчлөлт, хортой, хог хаягдалтай үрийн буудай аюул заналхийлж эхэллээ. Эцэст нь эрүүл хүнсээ үгүйлдэг болсон Монголын ард түмний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sarnai
ene uls torcnid toriin baiguullaguudiig dampuuruul bnaa, ter ni zob, ene ni buruu geed l, ed meddeg umuu, mergejliin humuuseer ee l toriin baiguullagiig udirduulmaar umaa, cnadahgui gedgee haruulaad bna snuu dee hoorhii
2016/05/10 103.17.108.42
иргэн
үнэн мөнийг олж байж сэтгэцгээ лаларуудаа
2016/05/10 103.17.108.42
Zochin
Sharavdorj boliochee uhehde uher buugaa gegcheer ulairch bh shiv de sharavdorjoo chi naad suudal deeree suuh nas chini boginosoj bgag medej bga biz de songuuli boltol humuusiin amidrlaar toglood bailgui muruuru bgarai songuuliin daraa chi shorond yavj mag
2016/05/10 103.17.108.42
Зочин
Ц.Шаравдорж болон тэр Дарханы хүүхэн хоёр арай дэндэж байна.аа.Үрийн будаагаа дахин цэвэрлээд , хор цацаад тарь гэнэ. Үтрэм дээр буулгаад цэвэрлэхэд хэдэн хоног орох вэ бас хор цацаад эргээд нарлуулаад тэгээд тарь гэнэ.Хамгийн хямд хөгийн будаа авчирсан К
2016/05/10 103.17.108.42
Зочин
Ц.Шаравдорж болон тэр Дарханы хүүхэн хоёр арай дэндэж байна.аа.Үрийн будаагаа дахин цэвэрлээд , хор цацаад тарь гэнэ. Үтрэм дээр буулгаад цэвэрлэхэд хэдэн хоног орох вэ бас хор цацаад эргээд нарлуулаад тэгээд тарь гэнэ.Хамгийн хямд хөгийн будаа авчирсан К
2016/05/10 103.17.108.42
ene neg hugiin yum amid bgaamuu?
2016/05/10 103.17.108.42
ene uhdeguiee
2016/05/10 103.17.108.42
Тэрсээ
Шаравдоржийн хийсэн мэдэгдэл зөв шүү. Дэмжиж байна. Сэлэнгэ, Дарханы мэргэжлийн хяналтынхан зөрүүтэй мэдэгдэл хийж улаан буудайг улс төр болгож байгаа нь харамсалтай. Бурмаа сайд газар тариаланг Бармаа болгож дууслаа даа.
2016/05/09 103.17.108.42
huurhiiiii
sharavdorj. huurhiiiii. Ali. hediiin ta mongoliiig deeremdej . ard tvmniiig ni horduulaad . boimolchihsonoo . medehgvi bn gej vvv . ta bol jinhene hulgaich . ordond shigdehiig . hvch. shvlsee vschvvlj bgaa chin todorhoi bn shvvdee
2016/05/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment