Өнгөрсөн амралтын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Амралтын өдөр БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн буудалд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 15 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна. Мөн түүнчлэн СХД-ийн нутаг Баянхошууны зам, 119-н автобусны буудлын зүүн замд T.Cresta маркийн авто машины жолооч Б нь H “Grace” маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 7 настай эмэгтэй Б нарын гурван хүн гэмтжээ.
Хүүхэд мөргөсөн жолооч хэргийн газрыг орхин зугтаажээ
2016-05-09 17:03:00