Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар, 13-нд хойд болон баруун зүгийн нутгаар, 14-нд зам дагуу ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхины хурд 18-20 метр секунд хүрч хүчтэй салхи шуурахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тиймээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам даваа хаагдаж болзошгүй төлөвтэй байгааг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Өмнөговь, Дундговийн нутаг, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурах юм байна.
Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна
2016-05-10 08:21:00