Дэлхий дахиныг шуугиулаад буй “Панамын материалууд” өчигдрөөс эхлэн ил болж эхэлсэн. Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримтыг өчигдраас эхлэн олон нийтэд ил болгоно хэмээн мэдэгдээд байгаа. Маш нууц хэмээн яригдаж байгаа тус эрхэмүүдийн дотор Монгол Улсаас 46 иргэн оффшор данстай гэх албан бус мэдээлэл гарч байсан ч энэ мэдээлэл баттай болж ирлээ. Өчигдөр өдрийн байдлаар Сангийн сайд асан Я.Очирсүх, Дорнын говь компанийн захирал Б.Дэлгэрсайхан нарын нэрийг олон нийтэд ил болгоод байсан. Харин урьд шөнийн байдлаар монгол гэсэн хайлтад давхардсан тоогоор 49 хүн гарч ирж байна. Эдгээр эрхэмүүд дотроосоо олонд танил нэлээд хэдэн хүн байна. Зарим хүн нь бүр 2-3 удаа оффшор данс нээлгэсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.