8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслан, ногоон бүсээс 120 тонн хог цэвэрлэв

2016-05-10 08:40:00

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээгБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа. Дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхор, Гачуурт тосноны нутаг дэвсгэр дэх Туул ,Улиастай , Сэлбэ голын ай сав газар болон зуслангийн бүсийн хогийг цэвэрлэсэн юм.

Их цэвэрлэгээнд Зэвсэгт хүчний жанжин штаб,  Зэвсэгт хүчний 027, 084, 124, 180, 284 дүгээр ангиуд, Батлан хамгаалах их сургууль,“Тэмүүжин өрлөг” сургууль зэрэг нийт 154 аж ахуй нэгж, байгууллагын 3139 хүн оролцсон байна. Зуслан, ногоон бүсийг цэвэрлэх их цэвэрлэгээгээр нийт 120 тонн хог хаягдлыг 22 машинаар 50 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment