8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Оюун-Эрдэнэ: Сална гэдэг үгийг тийм амар хэлж болдоггүй

2016-05-10 08:40:00

Гэр бүл гэдэг нь өөрийн гэсэн онцлогтой нийгэмд эзлэх байр суурьтай. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийг тодотгох холбоос болж ураг төрлийн холбоон дээр суурилсан нийгмийн нэг үндсэн нэгж гэдгийг энэ чиглэлийн мэргэжилтнүүд ярьдаг. Улс орнуудын хувьд нийгмийн хөгжил нь гэр бүлээс, гэр бүлийн хөгжил хувь хүнээс, хувь хүний хөгжил нь хүүхэд ахуй наснаас хоорондоо уялдаа холбоотой болсноор гэр бүлийн үнэт зүйл бий болдог. Гэтэл сүүлийн үед гэр бүлийн үнэ, цэнэ алдагдаж залуусийн бие биенээ хайрлах, хүндлэх дархлаа муудаж салалт гэх сонголтыг дийлэнх залуус хийхэд хүрч байна. Энэ нь зөв алхам биш. Учир нь Гэр бүлд зөвлөгөө өгөх төв энэ асуудлаар маш олон хүн хандаж зөвлөгөө мэдээлэл авдаг байна. Гэхдээ тэдний дийлэнх нь буруу мэдээлэлтэй байгааг мэргэжлийн хүн ярьж байна. Гэр бүлийн үнэ, цэнэ, салалтын шалтгаан, өөрт тулгарсан асуудлаас хэрхэн зөв шийдвэрлэх, эрүүл гэр бүлийн харилцааг хэрхэн бий болгох талаар Олон Улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэнгийн захирал Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Гэр бүлийн үнэ цэнэ юу юм бэ? 

-Баярлалаа. Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн гишүүд нь бие биеэсээ хүсэн хүлээсэн зүйлдээ сэтгэл хангалуун, харилцан бие биенээ хайрладаг, ойлгодог, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван, сэтгэл хангалуун амьдрах л гэр бүлийн үнэ цэнэ байдаг. Тэр хэрэгцээг хангаж чадахаа болиод эхэлбэл амьдрал нь үнэ цэнэгүй болдог.  Тэгэхээр тогтвортой байдлыг хангахын тулд гэр бүлийн амин чухал, үнэн мөн чанарыг хадгалж байх ёстой. Гэр бүлийн гишүүд нийтлэг, нэгдмэл санаа зорилготой байх ёстой. Дээр нь гэр бүлийн гишүүд хамт байх нь чухал. Түүнчлэн хайр итгэлцэл. Нөгөө талдаа итгэл өөрөө хайрын гагнаас нь. Итгэл алдагдсанаар гэр бүл үнээ алдаад салах эхлэл тавигддаг. Тиймээс хосууд гэр бүлийн боловсролд суралцах хэрэгтэй. Хосуудын өссөн орчин өөр, амьдралын дадал хэвшил, зуршил, үзэл бодол нь өөр. Тэр бүү хэл сэтгэл санаа, бие физиологи нь ч өөр шүү дээ. Ийм эсрэг хүмүүс нэг гэрт орж амьдрахад ухаалаг, хүлээцтэй, тэвчээртэй байж чадсаных нь талд ялалт ирдэг.

Гэр бүлийн амьдралыг авч явах мэдлэг, чадвар ухаанд суралцахгүйгээр гэр бүлийг сайн сайхан авч явна гэдэг хэцүү.

-Гэр бүлийн гишүүд нь бие биеэсээ хүсэн хүлээсэн зүйлдээ сэтгэл хангалуун, харилцан бие биенээ хайрладаг, ойлгодог, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван, сэтгэл хангалуун амьдрах л гэр бүлийн үнэ цэнэ байдаг. Тэр хэрэгцээг хангаж чадахаа болиод эхэлбэл амьдрал нь үнэ цэнэгүй болдог

-Хоёр биендээ хайртай байхад бүх юм болж, бүтнэ гэсэн сэтгэлгээгээр айл гэр болсон залуус олон бий. Гэр бүлийн гишүүд үнэ, цэнээ хэр мэддэг юм бол?

-Одоогийн залуус болохгүй бол салчихна гэж их ярьцгаадаг болсон байна. Сална  үгийг тийм амар хэлж болдоггүй юм. Гэр бүл болж, амьдрал зохион гэдэг ямар их хариуцлага юм бэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ нь гэр бүл болж, үр хүүхэдтэй болох, тэдний өмнө хүлээх хариуцлага ирнэ гэдгийг хэн хэн нь ойлгоогүйтэй л холбоотой. Хэн нэгнээс үг сонсох дургүй. Юм л бол “Миний хувийн амьдралд оролцох хэрэггүй” гэцгээдэг. Залуу гэр бүлд тулгамдаж буй асуудлыг судлаачийн хувьд харахад, орчин үеийн залуус гэр бүлийн цаад утга учир, мөн чанарыг ойлгодоггүй. Хайрлаж, дурлаад гэрлэвэл аз жаргалд хүрнэ гэж боддог нь үнэн. Гэтэл бодитоор тулгардаг бэрхшээлүүдийг урьдчилан хардаггүй. Хэт романтик, хийсвэр, үлгэрийн юм шиг сайхан амьдралыг хүсдэг. Харин гэр бүлийн амьдралаа зохиосны дараа анхны бэрхшээлүүд гараад эхэлмэгц, эндүүрч эхэлдэг. Тэр үед “Би буруу хүнтэйгээ амьдралаа холбосон, буруу сонголт хийсэн” гэж ярьдаг. Тодруулбал, гэрлэлтээс хүсэн хүлээсэн зүйл бодит байдал хоёрын зөрүүнээс эхний асуудлууд бий болж эхэлдэг. Ер нь хайрлаж, дурлаж байж гэр бүл үүсч бий болдог. Тэсч, тэвчиж байж тогтдог гэдгийг залуучууд ойлгоддоггүй. Дардан замаар явсаар байгаад л насан эцэс хүрэх юм шиг амьдралыг төсөөлдөг. Тэгэхээр гэрлэлтийн бодит үнэнийг залуучуудад ойлгуулах цаг үетэй бид нүүр тулаад байна.

-Гэр бүлд зөвлөгөө өгөх төвд хандаж байгаа хүмүүсийн дунд нийтлэг ямар асуудал тулгарч байна вэ?

Харин гэр бүлийн амьдралаа зохиосны дараа анхны бэрхшээлүүд гараад эхэлмэгц, эндүүрч эхэлдэг. Тэр үед “Би буруу хүнтэйгээ амьдралаа холбосон, буруу сонголт хийсэн” гэж ярьдаг.

-Манай Гэр бүлд зөвлөгөө өгөх төв 2005 онд байгуулагдсан. Гэр бүл зөвлөгөө өгөх чиглэлээр дагнан байгуулагдсан анхдагч төвийн нэг. 2013 онд ХАХНХЯамны захиалгаар гэр бүлийн зөвлөгөө өгөх стандартыг анх удаа боловсруулсан. Хүн бүрийн өмнө тулгарсан асуудал харилцан адилгүй. Би арав гаруй жил энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байна. Үүнээс үзэхэд гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг ерөнхийдөө таван зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт шинэхэн хосууд буюу шинээр гэр бүл болж буй залуусын дунд бие дааж амьдрах эдийн засгийн ямар ч чадамжгүй байна. Үүнээс үүдэн нийлмэл амьдралыг бий болгодог. Энэ нь хадмындаа эсвэл аль нэг хамаатныдаа амьдрахад хүргэх нөхцөл байдаг үүсдэг. Хүүхэдтэй болчихсон болохоор хадмуудтайгаа амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрэх, харилцан ойлголцохгүй санал бодол зөрөлдөх үүнээс үүдэн хэрүүл маргаан гарах асуудал нэлээд түгээмэл байна. Залуус гэр бүл зохиогоод эхний таван жилийн дотор гэр бүлийн харилцаа бэхжээгүй, эдийн засгийн чадамжгүй гэр бүлүүд түгээмэл ханддаг. Хоёдугаарт өсвөр насны хүүхдүүдийн асуудал орж байна. Хичээлээ хийдэггүй, гадуур хонодог эрт бэлгийн харилцаанд ордог, жирэмслэх, компьютер тоглоом тоглож байна гэсэн асуудлаар эцэг, эхчүүд ханддаг. Гуравдугаарт гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа асуудал анхаарал татаж байна. Үүнээс үүдэн гэр бүлийн тогтворгүй байдал үүсч салах шалтгаан болж өгдөг. Дөрөвдүгээрт гадаадад байгаа гэр бүл буюу улс дамнасан гэр бүлийн асуудал нэлээн хөндөгдөх боллоо. Олон жил гадаадад амьдарх, бие биенээсээ хол байхад нэг нэгэндээ итгэх байдал алдагдах, ойлголцохгүй асуудал гарах, удаан хугацаанд тусдаа байсан болохоор эргэж хамт байхад бэрхшээл үүсэх, цаашид яах гэсэн хүмүүс их ирж байна. Тавдугаарт хадмуудтай холбоотой асуудлаар нэлээн их хүн ирдэг. Мөн хүчирхийлэл, архидалт зэргээс үүссэн шалтгаантай хүмүүс ирдэг.    

-Гэр бүлийн харилцаанд асуудал үүсэхэд хэн нэгнийг буруутгах хандлага манайд нэлээд ажигллагддаг. Эхнэр, нөхрөө өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг болж залуус.  Энэ нь гэр бүлийн эрүүл харилцааг үгүй болгох муу талтай юу?

-Гэр бүлийн харилцаа гэдэг өөрөө их эмзэг асуудал. Хоёр бие хамтран нэгэн сэтгэл, зорилгоор зүтгэж байж бий болгодог зүйл. Манайд хамгийн түгээмэл байдаг нэг шалтгаан хэн нэгнийг өөрийнхөө байлгах. Нөхөр эсвэл эхнэрээ өөрийнхөө хүссэнээр байлгах нь эргээд гэр бүлийн харилцаанд хүндрэл үүсдэг. Мөн хадмуудын асуудал байна. Бэр эсвэл хүргэнтэйгээ таарахгүй, санал бодол зөрөлдөх нь мөн л  нөхцөл байдлыг хүнд болгодог. Тэгэхээр тухайн хүнийг өөрийнхөөрөө нь хүлээж авах сэтгэл зүйн суурь бүрэлдээгүйтэй холбоотой.  Үүнээс үүдэн гэр бүлийн харилцаанд гарсан асуудалд харилцагч  хүнээ буруутгах зүйл манайд түгээмэл ажиглагддаг л даа.  Гэрлэлт болон гэрлэлтээс хүлээх үүрэг, бодит байдал хоёрт сэтгэл дундуур байх явдал бий болж байна. Аливаа зүйл төгс төгөлдөр байдаггүй. Хэрвээ төгс төгөлдөх байлгахыг хүсвэл та өөрөө эхлээд төгс төгөдөрт байх хэрэгтэй ёстой гэдгийг ойлгох нь чухал. Түүнээс хэн нэгнээс авах, хүсэх, тулгах нь асуудлыг улам л хүнд байдал руу оруулж сэтгэл ханамжгүй байдал үүснэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Мөн гэр бүлийн эрүүл харилцааг бий болгоход эхнэр, нөхөр хоёулаа тэгш оролцоотой байх ёстой. Гэр бүл нийгмийн хариуцлагаа ухамсарлаж тогтвортой байлгах зүйтэй. Хэн нэгний үүрэг, хариуцлага нэмэгдээд эхэлбэл жендерийн тэгш бус байдал үүснэ. Энэ нь эргээд гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг.  МЗХ-ны дэргэдэх “Гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо”  залуу гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжиж, нийгмийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг, залуучуудын гэр бүлийн сайн сайхныг сурталчлах, гэр бүлд ээлтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Ингэснээр нийгмийн уур амьсгалд тодорхой өөрчлөлт орно гэж бодож байгаа. Гол нь гэрлэлтийн талаарх залуучуудын хандлагыг өөрчлөх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг бид чухалчилсан. 

Залуучууд хариуцлагаас зайлсхийгээд гэрлэлтээ бүртгүүлэхээс татгалздаг нийтлэг жишиг байна. Ялангуяа хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийн дунд гэрлэлтээ бүртгүүлэхээс татгалзах явдал цөөнгүй гардаг. Энэ нь салбал эд хөрөнгөө хуваалцахаас татгалздагтай холбоотой. Тэгэхээр салж магадгүй гэдэг сэтгэлээр гэрлээд яах юм бэ.

-Хосууд гэрлэлтээ батлуулахаас татгалздаг, буруу хандлагатай байгаагийн шалтгаан юу юм бол? 

-Залуучууд хариуцлагаас зайлсхийгээд гэрлэлтээ бүртгүүлэхээс татгалздаг нийтлэг жишиг байна. Ялангуяа хөрөнгө, мөнгөтэй хүмүүсийн дунд гэрлэлтээ бүртгүүлэхээс татгалзах явдал цөөнгүй гардаг. Энэ нь салбал эд хөрөнгөө хуваалцахаас татгалздагтай холбоотой. Тэгэхээр салж магадгүй гэдэг сэтгэлээр гэрлээд яах юм бэ. Ер нь сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал бий. 

-Танай төв хандаж байгаа иргэдийн насны ангилал?

-Залуус болон дунд насныхан нэлээд их байна. Дийлэнх хувийг эзэлдэг гэж хэлж болно. Манайд хандаж байгаа иргэд ихэвчлэн гэр бүлийн асуудал нь нэлээд даамжирсан, сэтгэлзүйн маш их дарамтанд орчихсон байдаг л даа. Хэн нэгнээ туслалцаа авахыг хүссэн, авахаас өөр аргагүй байдалд орсон үе дээ хандаж байна. Эхний ээлжид тайвруулдаг. Аливаа зүйлийг хүнд, бэрхшээлтэй талаас нь хүлээж авах биш арай өөр энгийн байдлаар ойлгож авахыг ойлгуулахыг хичээдэг. Танд тулгамдаж буй асуудал хүн бүрт тулгардаг, хүний амьдралд тохиолдог зүйл гэдгийг мэдрүүлнэ. Ингэснээр асуудлыг илүү тайвнаар хүлээж авч зөв шийдвэрт хүргэх, гарах арга замыг нь зааж өгдөг. Мөн тухайн нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь харах боломжийг ойлгуулдаг.

-Гэр бүлийн харилцаа гэдэг нь сэтгэл зүйн боловсролтой шууд холбоотой юм шиг.  Гэр бүлүүдийн сэтгэл зүйн боловсрол хэр байна вэ? 

-Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн байдлаас үүдэн хүн бүр маш их хэмжээний сэтгэл зүйн дарамтад орж байна. Энэ нь сэтгэл зүйн боловсролтой шууд холбоотой. Нөгөө талаасаа гэр бүлийн харилцааг хэтэрхий их хайрцагладаг, дүрэм, журам тавьдаг нэг хэсэг хүмүүс байна. Мөн гэр бүлийнхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээдэггүй хүн  ч байна. Хэтэрхий өөрийнхөөрөө би л болж байвал болоо гэсэн өнцгөөс хандаж болж. Энэ бүгдээс харахад гэр бүлийн боловсрол гэдэг чухал салбарыг нийгмийн давхаргын бүх төвшинд түгээн дэлгэрүүлэх арга, тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

-Зөвлөгөө хүссэн иргэд гэр бүлээрээ хэр ирдэг үү эсвэл ганцаараа ирэх үү? 

-Нэг үе дан эмэгтэйчүүд буюу эхнэрүүд нэлээд ирж тусламж хүсч зөвлөгөө аваад явдаг байсан. Сүүлийн үед эрчүүд ирэх нь ихэссэн. Гэр бүлээрээ буюу хосоороо ирж байгаа нь 30 гаруй хувийг эзэлж байна. Мэдээж гэр бүлээрээ ирээд зөвлөгөө авбал илүү үр дүнтэй.

-Арав гаруй жилийн өмнө иргэд хэр ирж зөвлөгөө авч байв. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад хэр ахиц гарсан байна вэ?

-Арван жил гэдэг багагүй хугацаа. Цаг хугацааг дагаж нийгэм ч өөрчлөгдөж байна. Үүнийхээ хэрээр иргэд өөртөө хандах хандлага ч өөрчлөгдсөн. Арван жилийг өнөөдөртэй харьцуулахад маш их ахиц гарсан гэж хэлмээр байна.

-Залуу гэр бүлийн салалт хэр байна вэ?

-Үнэнийг хэлэхэд өнөөдөр залуу гэр бүлүүд гэрлэлтээ цуцлуулах нь байдаг л үзэгдэл мэт болжээ. Үүнийг ярихад маш их тоо баримтыг нарийн ярих шаардалагатай л даа. Гэр бүлүүд нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй хүүхэд хохирох ёстгүй гэдгийг. Жилд хэдэн зуун өрх гэр бүл салж, үүний хэрээр хэдэн мянган хүүхэд өнчирч өрх толгойлсон эцэг, эхийн гар хүмүүжиж байна. Манай төв энэ  оны 2-р улирлаас Гэр бүлийн боловсролын мэдлэг, мэдээллийг түгээх зорилго бүхий “Гэр бүлийн боловсрол" сэтгүүлийг улирал дутам эрхлэн гаргаж эхэлсэн. Энэхүү сэтгүүл нь Монгол Улсын гэр бүлийн боловсролд онцгойлон бодлого, системтэйгээр, шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандаж мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд түгээхэд нийтлэлийн бодлогоо чиглүүлж байгаа.  Хосуудын харилцаа, аз жаргалтай гэр бүлийн үндэс, гэр бүлийн үүрэг хариуцлага, сэтгэл зүйн боловсрол, хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлог, хүүхдээ зөв хүмүүжүүлэх, харилцах арга барил, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин гэх мэт амьдралын өргөн хүрээг хамарсан мэдлэг, боловсролыг түгээх зорилготой. 

-Залуу гэр бүлүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Гэр бүл болсон бол харицлагаа ухамсарлаж сонголтондоо үнэнч байгаасай л гэж хэлмээр байна. Ганцаарай байхад үүрэг нь илүү эрх нь хязгаарлагдмал байдаг. Хоёулаа болоход эрх нь хязгаарлагдаж үүрэг нь нэмэгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ene emegtei ih saihan setgeltei gegeeleg hun shuu.
2016/05/16 103.17.108.42
Шинжлэх ухааны үндэстэй сайхан зүйл ярьжээ. Баярлалаа.
2016/05/12 103.17.108.42
Намсрайжав Батбаяр
Мэдээлэлийг хүлээн авлаа
2016/05/11 103.17.108.42
NADTAI GERLEECH,OUYKA?
2016/05/10 103.17.108.42
zochin
saihan amdarna gej hudalaa yrij suuchihaad suusan hoinoo daramtalj eldeveer helj zodoj nuddeg hund salna gej helehees uur yahav dee.odoogiin niigemd er ch bai em ch uhamsartai amidraliin tuluu yvdag hun baihaa baijee,Hunee zuv tanij l suuh heregtei shuu g
2016/05/10 103.17.108.42
bi
ger buliin hariltsaand maan hadam eej uneheer mash ih nuluuldug.Anh hamt amidarch ehelsnees avaad odoo huud min hurtel mash buruu oilgolt humuujil handlaga turuulj uurtuu urvuulahiig orolddog. uunees bolj bid 2 muudaltsah bolson.anh gerleed ger orongui ha
2016/05/10 103.17.108.42
Anduuraarai @sanaa
Ul vndestei ym yrij hvniig gutgene shuu chi, ulaanbaatar ih surguuli moon te ymarch holboogui shuu
2016/05/10 103.17.108.42
санаа
Энэ эмэгтэй чинь Улаанбаатар их сургуулийн мүүнчин байна
2016/05/10 103.17.108.42
Emegtei hun ch yahav dee salna gej surduuleed l neg nasiig derged ni bardagiim doo. Mongol huuhnuudiin yaruu aldar badrag. Harin erchuud salna gej heleed baihgui ch zugiid hatguulval ter chigeeree dashiin shog.
2016/05/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment