8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаачийн хяналтын картыг Нэгдүгээр төрөхийнхөн нууцаар авчээ

2015-11-27 10:32:00

Нийслэлийн нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон эх, хүүхэдтэйгээ хамт эндсэн хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн эл хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон хэмээгээд хууль хяналтын байгууллагад хандаад байгаа бол “Өргөө” амаржих газрынхан болон НЭМГ-ынхан талийгаачийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.  Талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа бөгөөд эл хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Харин өчигдөр ар гэрийнхэн нь охиныхоо жирэмсэний картыг нь Өрхийн эмнэлгээс нь авахаар очтол “Байхгүй, нэгдүгээр төрөхөөс хүн ирээд аваад явчихсан” гэж хэлжээ. Ийнхүү ар гэрийхэнд нь мэдэгдэж, хэлдэггүй нууцаар баримт бичгийг нь авсан нь ямар учиртай юм бол гэсэн хардлагыг ар гэрийнхэнд нь төрүүлээд байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol malchin
Nuhee maltaj bhgui yudaa. ar geriinxen n sn medeelelmeer bna ard tumeniixee demjlegiig tsaxim huudsuudaar ix avmaar bna
2016/01/19 103.17.108.42