8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон Монгол эмэгтэйг АНУ даяар хайж байна

2016-05-10 08:56:00

“abc7” агентлагаас 35 настай Монгол эмэгтэй сураггүй алга болоод сар гаруй хугацаа өнгөрсөн тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, АНУ-ын Иллинойс муж улсын Дес Плэйнс хотод ажиллаж байсан Гансүхийн Зулцэцэг хэмээх монгол эмэгтэй дөрвөн долоо хоногийн өмнөөс сураггүй алга болсон ч өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Хамгийн сүүлд Г.Зулцэцэг 4-р сарын 11-ний өглөөний 10 цагийн орчимд өрөөнийхөө хамтрагчтайгаа уулзсанаас хойш түүнийг хэн ч хараагүй аж. Тэр өдрийнхөө үдэд Г.Зулцэцэг найзтайгаа уулзахаар товлосон байсан ч ирээгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээллэж байгаагаар, бүсгүй болзсон цагийнхаа өмнө бэлэн мөнгөний машинаас мөнгө авчээ. Цагдаагийн байгууллага тус эмэгтэйг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч олдохгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment