Богд уулын арын замыг гэрэлтүүлэг хийхээр болсон байна. Тодруулбал, Богд уулын арын 7.1 км автозамд нийт 536 ширхэг гэрэлтүүлэг хийх юм байна. “ДМТМ” ХХК нь Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бич хүртэл 8.4 км авто замын 240 ширхэг гэрэлтүүлэг хийх аж. Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа юм. Гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудууг эхний хоёр км-т ухаж, шонгийн суурийг бэлэн болгожээ. Харин “Гэгээн цайдам” ХХК нь Баянзүрхийн товчоо талаас эхлэн 270 ширхэг шонгийн суурь суулгаж, цахилгааны тэжээлийн агаарын шугамыг татаж дуусгажээ. Эхний нэг км-т гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудуу ухаж тэжээлийн кабелийг татаад байна. Мөн Богд уулын арын замд 32 метр туузан хашлагыг шинэчлэн сольж, бетонон түмбэ шинээр суулгажээ.
Богд уулын арын замд 536 ширхэг гэрэлтүүлэг хийнэ
2016-05-10 11:19:00