Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримтыг дэлгэсэний дотор монголоос 49 хүн оффшор данстай гэсэн мэдээлэл гарсан. Оффшор данстай гэх 49 эрхэм дотор олны танил хүмүүс ч байхад нууц ноёнтонууд ч бас байна. Олны танил улс төрчид дундаас Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх, Кёкүшюзан Батбаяр, харин “Болд Төмөр Ерөө гол” ХХК захирал Б.Дэлгэрсайхан, Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр гэсэн бизнесийн төлөөлөл багтсан байна. Харин улс төрчид дундаас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэр дурьдагдаж байна. Э.Бат-Үүл, С.Баяр нарын архаг улс төрчдийн нэр гараагүй ч хүү, охин нь оффшор данстай нь нотлогдлоо. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн хувьд “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй хамгийн нэр холбогддог хүн. Тэрбээр төсөл хэрэгжиж эхлэх сургаар “Гранд лайн” компани үүсгэн байгуулж багагүй хэмжээний төсөл аавынхаа дэмжлэгтэйгээр авсан тухай мэдээлэл гарч байсан. Б.Чулуудайн “Грандлайн”компани гэр хорооллын дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг.Түүнийг аавынхаа түрүүнд оффшор данс нээлгэнэ чинээ хэн ч санаагүй биз ээ. Э.Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нууж байгаа нь тун хачирхайлтай.
Харин Ерөнхий сайд асан С.Баярын охидын нэртэй адилхан буюу Баяр овогтой Нандин, Бадамханд гэсэн өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Баяр овогтой Нандин, Бадамханд нар нь "Gold Wellen INC"-д хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. Б.Нандин, Б.Бадамханд гэсэн нэрс нь Ерөнхий сайд асан С.Баярын охидуудтай ижил нэртэй байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр С.Баярыг АНУ руу их хэмжээний мөнгө угааж түүнийгээ охидынхоо нэрээр АНУ-д үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байж магадгүй талаар олонтаа бичсэн. Үүнийг шалгаагүй тэгсхийгээд хэрэг намжсан. Эдгээр эрхэмүүд дотроос энэ удаад хамгийн их анхаарал татаж байгаа бизнес хийж байгаагүй оюунлаг хэмээн яригддаг Д.Цогтбаатарын талаар мэдээлэл хүргэж байна.
Оффшор данстай Д.Цогтбаатар гэж хэн бэ
Д.Цогтбаатарыг БОАЖ-ын сайдаар ажиллаж эхэлсэн тэр цагаас эхлээд олон нийт таньдаг болсон. Намынхан нь түүнийг өндөр боловсролтой,оюунлаг хэмээн дүгнэдэг. Д.Цогтбаатарын ажлын туршлагаас сонирхуулахад, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Олон нийт түүнийг Сү.Батболдын фракцийн хүн гэдэг. Төрийн албанд 21 жил ажиллаж байна. Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан нэгэн. Түүний түүх намтарт бизнес хийж мөнгө олж байсан түүх байхгүй.
Түүний хувьд "Бату Майнин" гэдэг компанид хувьцаа эзэмшдэг талаар мэдээлэл ч бас гарч байна. Бусад оффшор данстай эрхэмүүдийн хувьд бизнес хийдэг, ямар нэгэн компанитай, хувьцаа эзэмшдэг эрхэмүүд багтсан байна. Оффшор данс гэдэг нь эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог ажээ. Гэхдээ улстөрчдөд бол байж боломгүй зүйл, өөрөөр хэлбэл тэд ард түмэндээ хөрөнгө орлогоо мэдүүлж байх үүрэгтэй. Оффшор нь дэлхийд татварын орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдогоороо ихээхэн давуу талтай аж. Төр түшилцэж яваа Д.Цогтбаатарын хувьд оффшор бүст данстай байх нь хэр ёс зүйтэй вэ. Оффшор бизнес нь хууль бус үйлдэд биш ч хэр ёс зүйд нийцэх вэ. АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь "Panama Papers" -с илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудыг шалгаж эхлэх тухай албан ёсоор мэдэгдээд байна. Харин манай улс яах бол?.
Дашрамд дуулгахад яг одоо П.Цогтбаатар Төрийн ордонд мэдээлэл хийж байгаа бөгөөд оффшор данс байхгүй хэмээн мэдэгдэж байна. Тэрбээр нэр холбогдоод байгаа компанийн талаар ч мөн мэдээлэл өглөө. "Надад оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид манай найзууд хамт хөрөнгө оруулах уу гэж байсан. Монгол Улсад ГХО-тай компанийн арваас доошгүй хувь нь оффшор байдаг. Бид тэр компанид ямар ч оролцоо байхгүй. Монголын Оюу толгой компанийн толгой компани нь оффшорт бүртгэлтэй байдаг. Миний зүгээс 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан" гэсэн хариултыг өглөө. ОУ-ын байгууллага худлаа мэдээлэл цацсан уу эсвэл, төрийн өндөр албан тушаал хашиж байсан Д.Цогтбаатар ташаа мэдээлэл өгч байна уу. Үүнийг цаг хугацаа харуулах биз ээ.