8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор данстай улс төрчид тайлбар хийж эхэллээ

2016-05-10 12:51:00

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар оффшор дансанд холбогдсон асуудлаараа хэвлэлийн хурал хийлээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд хэлэхдээ "Өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийн зүгээс тайлбар хийх нь зүйтэй гэж ярилцлаа. Магадгүй бидэнд цаг хугацаа, материал баримтаа нухацтай үзэх шаардлага байсныг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр олон жилийн өмнөх зүйл ярьж байгаа болохоор нягтлах санах зүйтэй гэж бодож байсан ч тайлбар хийхээр шийдлээ.  "Монгол HD" телевизээс надруу "Та 2003 онд ГХЯ-ны дэд сайд хийж байхад "Батумайнинг  лимитед" компанийн хувьцааг нэр дээрээ аваад, 2005 онд зарсан мэдээлэл байна" гэсэн. Тэгэхэд нь "би тийм зүйл байсан. Харин одоо ярих шаардлагатай юу" гэж хэлсэн. Би энэ компанид бид далд нууцаар ороогүй. Улс төрч хүн хувьцаа эзэмшиж болно.  Энэ компанид 11.9 хувийг нь би худалдаж авч 2003 онд орсон. Энэ хувийг авахдаа гаднаас эх үүсвэр нь ойлгомжгүй мөнгө оруулсан уу гэвэл үгүй. Тухайлбал, 18 мянга 771 доллартай тэнцэх , 21 сая төгрөгний хувьцаа авсан. Энэ мөнгө Монгол Улсын банкнаас буюу миний хувийн данснаас гарсан. Тэгэхээр ил тод хуулийн дагуу ойлгомжтой худалдаж авч 2005 онд компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй, ирээдүй нь тодорхой бус байсан учир өртгөөр нь зарсан. Гуравдугаарт, энэ асуудлыг ХОМ-үүлэгтээ тусгах шаардлагагүй байсан. Учир ХОМ-гийг 007 оноос мөрдөж эхэлсэн.  Харин "Алтай холдинг" , "Алтай трединг" компаниудынхаа талаар ХОМ-үүлгээ бол мэдүүлээд тусгаж явсан. Хувьцаа худалдаж авч, хувьцаагаа зарж эх үүсвэрээ гаргаж явсан бизнесийн л үйл ажиллагаа. Түүнээс биш оффшор компани байгуулаад, тэнд данс эзэмшээд байгаа асуудал байхгүй. Оффшор компанийн данс бидний болоод миний нэр дээр байхгүй гэдгийг албан ёсоор хэлэе. Харин Сүхбаатарын Бат-Очир бол манай ах. Түүний нэр оффшор данстай хүмүүс дотор явсан. Энэ дагуу би ахруугаа ярьсан. Ах маань уг асуудлыг шалгая гэсэн. Тэгэхэд нь би "Шалгаарай. Өөрийн чин нэр байсан бол үүнийгээ шалгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Сү.Батболдын /улстөрчийн/ ах учраас  шалгаад, хууль хяналтын байгууллагад очиж шалгуулах ёстой. Үүнийгээ олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй" гэсэн. Манай ах 25 жил бизнес хийж байгаа бизнесмэн хүн" гэлээ.

 Д.Цогтбаатар "Хоёр ойлголтыг хүмүүс андуурч байна. Оффшор данс байхгүй. Надад лав байхгүй. Би үүнийгээ хариуцлагатайгаар хэлж байна. "Батумайнинг" компанид 2003 онд 11 саяын хөрөнгө оруулалт хийсэн. Монголынхоо компанид хийсэн. Монголын төрийн бүртгэл дээр оффшор толгой компанитай компани гэдгийг бүртгээд авчихсан. Тийм байхад төрийн зүгээс хориглоогүй зүйлд хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж бодохгүй байна. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүх зүйл ил тод байгаа. Оффшор данстай байх, хулгайсан мөнгөө нуух шууд хориотой. Гэтэл хүмүүс өөрийнхөө мөнгөөр хувьцаа авах бол хууль зөрчсөн үйлдэл биш байх" гэсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
offshor danc n ilerheer hydlaa yanz byriin tailbar hiigeed baihiin mongoliin ard tymniig bygdiig teneg gej yzdeg chin ene baihgyi uy,bitgii hytsaa ta nar mongoliig zarj olsoniigoo offshor dansand avaachij hadgalagsad bygdiinhn hurungiig hyraaj tsaazlah he
2016/05/11 103.17.108.42
za huurnuud mini hutsaachee
Muu nuuhaar sain ilchil gedeg bizdee HULGAICHAA????? Uygaa nuugaad melzeed bdgiin.Buh uls oron mongol oron shig huuli ni guuli bolchihson bn gej ugui.Bas hun bolgon ta nar shig muu muuhai bolgon ni diilsen luivarchin hulgaich bn gej bhgui shuu dee.Ta nar
2016/05/11 103.17.108.42
Баярын ойролцоо алба хааж байсан одоо эхнэр хүүхэд нь эмнэлэгтэй, өөрөө дээд сургуультай сайд мяндагтай байсан хүмүүс Оюутолгойгоос авилга авсан эсэхийг шалгах хэрэгтэй
2016/05/10 103.17.108.42
зочин
төрөөс төрсөн тэр бумтанууд зайлаачээ одоо болоош дэ үүнээс илүү яаж улс орноо туйлдуулах гээ вэ
2016/05/10 103.17.108.42
zochin
Mongolchuudiig ünheer teneg gedeg deer ni togloj irsen luiwarchid Odoo bol chadahgüi.Ene luiwarchid iim l amarhan amnii ümhiigeeree huurch yriaad sursan hümüüs ed nart büü iteg
2016/05/10 103.17.108.42
zochin
turuus zailtsgaa,gadaadad ochij hudlaa yari mongold bish,odoo bish,odoo hangalttai.turuus zailuul
2016/05/10 103.17.108.42
ed yu ge CH hudlaa yriJ CHADNA . zUGEER L SONGOHGUI BAIH HEREGTEI
2016/05/10 103.17.108.42
ed yu ge CH hudlaa yriJ CHADNA . zUGEER L SONGOHGUI BAIH HEREGTEI
2016/05/10 103.17.108.42
ТЭД НАРААС ТАЙЛБАР СОНСОХ ЯМАР ШААРДЛАГА БАЙГАА ЮМ ДАХИЖ УЛСЫН МӨНГӨ ИДЭХЭЭС СЭРГИЙЛЖ УЛС ТӨРӨӨС БҮРМӨСӨН ГАРГАХААР ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
2016/05/10 103.17.108.42
БОРООГИЙН АЛТЫГ ЭНЭ ХҮН ЗАРААД ГАНЦААРАА ИДЭХ ЯМАР ЭРХТЭЙ ЮМБ. ӨӨРӨӨ БИЙ БОЛГООГҮЙ Л БАЙЛТАА. БАС ИЧИХ БУЛЧИРХАЙТАЙ Л ЮМ БОЛ УЛСАД ХАГАС ХУГАСЫГ НЬ Ч БОЛОВ ӨГМӨӨР ЮМ. ӨХГҮЙ БОЛ ХҮЧЭЭР АВАХ ХЭРЭГТЭЙ
2016/05/10 103.17.108.42