ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгийнхан Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах 69 дүгээр байранд амьдрах 40 орчим насны эрэгтэйг баривчилсан талаар News.mn сайт мэдээлжээ. Хар тамхитай холбоотой хэргээр 40 орчим настай иргэнийг баривчилсан байна. Сэжигтэнийг баривчлахын тулд цагдаа нар шөнийн 02 цагаас өглөөний 9 цаг хүртэл ажиллаж ийн баривчилсан байна.
Тус байрны иргэдийн мэдээлснээр цагдаа нар тус байранд хөл хорио тогтоож, сэжигтнийг баривчлахдаа гэрээс нь сэйф авч явсан байна. Мөн шөнө дундын үед буун дуу гарсан талаар мэдээлэл гарсан байна.