8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшор данстай МАН-ын Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн гэж хэн бэ

2016-05-10 17:29:00

 Нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримтыг дэлгэсэний дотор монголоос 49 хүн оффшор данстай нь нэгэнт илчлэгдсэн. Эдгээр хүмүүсийн дунд нэртэй улстөрч, бизнесменүүд, спортынхон багтсан нь олны анхаарлыг татаад байгаа. Мөн үүнээс гадна бизнес хийж яваа залуучууд, ямар бизнес хийдэг тодорхой бус  залуухан охидуудын нэр хүртэл дурьдагдаад авлаа. Оффшор данстай гэх улс төрийн эрхэмүүд эхнээсээ тайлбар өгч эхэлсэн талаар түрүүн мэдээлэл хийсэн. Тодруулбал, Оффшор дансанд нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нар өнөөдөр мэдээлэл хийж тус мэдээлэлийг үгүйсгэсэн. Сү.Батболдын хувьд “оффшор компани өөрөө байгуулаад данс эзэмшээд байгаа асуудал байхгүй. Оффшор компани, оффшор компанийн данс Д.Цогтбаатар бид хоёрын нэр дээр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Эл асуудлаар хууль хүчний байгууллагад хандаж, Сү.Батболд, Д.Цогтбаатар нар хууль зөрчсөн эсэхийг шалгуулна” гэв. Харин Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатарын хувьд “Оффшор данс байхгүй” гэсэн хариултыг өгсөн. Одоогоор хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлд ярилцлага өгөөд эрхэмүүд дотроос нэгэн ч оффшор данстэй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батбаярын хувьд “Оффшор данс гэдэг нь өөр оронд данстай иргэнийг хэлнэ гэж би бодож байна. Тэр утгаараа надад 3,4 оффшор данс байдаг. Гэхдээ тэр данс нь Японд байдаг. Идэвхигүй болчихсон данс юм” гэсэн хариулт хэлэв. Хамгийн дуулиан шуугиан болж, зэмлэл хүртэж байгаа эрхэм бол Хотын даргын хүү Б.Чулуудай. Түүнийг олон нийт “ Э.Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нууж байгаа нь ариун явдал уу” хэмээн олон нийт сэтгэгдэлээ илэрхийлээд байна.

Б.Чулуудай оффшор дансны талаар хэлэхдээ “Гадаадад хамт суралцаж байсан Сингапурын иргэн найз маань санал тавьсан. “Стратежик майнинг”  ХХК 2011 онд байгуулагдсан. 2013 онд хаагдсан компани. Энэ компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан. Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй” хэмээн өөрийгөө өмөөрлөө. Эдгээр эрхэмүүд дотроос нэгэн ч оффшор дансаа хүлээн зөвшөөрсөнгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагандаа улс төрчид өөрсдийн нэр дээр данс нээдэггүй гэр бүл, хамаатан садныхааа нэр дээр нээдэг талаар ярилцлага өгсөн байна. Энэ бас ташаа мэдээлэл биш байгаа нь харагдаж байна.

МАН-ын Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн оффшортнуудын эгнээнд багтлаа

Дуулиан шуугиантай эдгээр эрхэмүүдтэй зэрэгцээд МАН-ын Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн нууц ноёнтонуудын эгнээнд багтсан байна.  Ц.Сэргэлэн гэх хүний хувьд  Виржиний арлуудад бүртгэлтэй "Joy Key Develoment Limited" компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан аж. УИХ-ын гишүүн Сү.Батболдын ах хүртэл оффшортнуудын эгнээнд багтсан байгаа тэрбээр хүлээн зөвшөөрсөнөө өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Харин  Ц.Сандуй болон түүний дүүгийн зүгээс одоохондоо ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм. Ц.Сандуй нь Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд түүнийг газрын албаны даргаар ажиллаж байх үед хууль бус газрын наймаа, газар өмчлөл хүчээ авсан талаар одоо ч яригддаг.  Одоо тэрбээр МАН-аас НИТХ-д нэр дэвшээд байгаа.

Цэндсүрэнгийн Сандуй, Цэндсүрэнгийн Сэргэлэн нар унаган хотын иргэд. Тэдий аав Цэндсүрэн гуай хотын намын хорооны намын хянан шалгах комиссын дарга байсан нэгэн. Харин ээжийнх нь хувьд Статистикийн товчоонд мэргэжилтэнээр 20 жил тасралтгүй ажиллаж байсан  аж. Цэндсүрэнгийн Сэргэлэнгийн хувьд хаана юу хийдэг нь одоогоор нууц байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
заяа
сэргэлэн гэж архи хүүхэн 2т нугасгүй сайхан гар.дандаа нялх ногоо зулгадаг.
2016/05/11 103.17.108.42
Баривчла
Бүгдийг нь ямар ч тайлбар өгсөн хамаагүй баривчла. Шууд эрүү үүсгэн шалга. Хэвлэл мэдээлэлээр яриад дүнд хүрэхгүй. Хуульд шийтгэх ял байна. Ялаа хөнгөлөхийг хүсвэл нуусан хөрөнгийнхөө татвараа монголын төрд төл
2016/05/11 103.17.108.42
Сундуй гэгч үе удмаараа төрийн өмч хөрөнгө мөнгө төгрөгнөөс зулгааж хулгай хийн амьдарч байсан ядарсан ард иргэдийн цус сорогч хувалзнууд байна шүү дээ.
2016/05/11 103.17.108.42
ОДОО ЭЛБЭГДОРЖ ҮНЭХЭЭР ШУДАРГА ЕРӨНХИЙЛӨГЧ МӨН ҮҮ, ХУДЛАА ХОШГИРУУЛАГЧ УУ ГЭДГИЙН АРД ТҮМЭН ХАРЦГААЯ
2016/05/11 103.17.108.42
Sandui geed gazriin Albania Darga baisan saihan avilgach nuhur
2016/05/11 103.17.108.42
Kako
Sergeleng bi olood ogohuu bar ajiluuldag ym shde vlvt grand royal regency karaoke els partners ged bgadaa
2016/05/11 103.17.108.42
АТГ хаачсан бээ? Энхбаяр , АН-ыг талцуулж, ардчиллыг муухай харагдуулах ажлаас өөр юм хийдэггүй бололтой юм.
2016/05/11 103.17.108.42
төрөө цэвэрлэж авая
АН, МАН ын төр барилцсан 26 жилд монголд авлигачид л олноор төрсөн он жилүүд байлаа. Монгол улсын иргэн бүр авлигачдын талаар ярьдаг. Харин сонгуул болоод саналаа өгөхдөө нөгөө авлигачдын үүр болсон АН, МАН ын төлөө саналаа өгдөг. Энэ гажуудлыг одоо засах
2016/05/11 103.17.108.42
Кокшузанаас бусад нь МАН- ынхан байна. Энэ бас нэг юм хэлээд байгаа юм.
2016/05/11 103.17.108.42
Hun
Oilgomjtoi gazar zarj l mongoo nuuj de.. Uneheer muuhai humuus. Horongoo ulsad ogvol taarna.yamar nuureeree devshih geed yavdag bnaa.
2016/05/11 103.17.108.42
AТГ одоо ажлаа хийх ёстой доо!!
2016/05/11 103.17.108.42
зо
зургийг нь харахад сандуйтай яг адилхан байгаа бүз дээ. дүү нь биш гээд хэлчих вий гэсэн шиг адилхан л байна даг.
2016/05/10 103.17.108.42
татвар төлөгч
байрний үнэ өсхөд нөлөөлсөн гол хүн.газар үнэтэй зараад барилгын компануд нь авилгад өгсн мөнгөө нэмээд үнээ тогтоон.уг н 1м2 сая төгрөгл болно.тэгхээр бидний кармаанаас мөнгө авсн гөлөг.
2016/05/10 103.17.108.42
zochin
hudla huzad bai.teneg humuuste naad ulgeree yr.
2016/05/10 103.17.108.42
зочин
новшын луйварчид эдгээр луйварчидыг гэсгээх хэрэгтэй
2016/05/10 103.17.108.42
Mint clubiig ezemshdeg bh. Mun royal karaoke ezemshij bga
2016/05/10 103.17.108.42
зочин
манайхан нэрээ бичсэн ниитлэлээ сайн уншиж байж хүнийг өөлөх хэрэгтэйшд Сэргэлэнгийн Цэндсүрэн гэж байхад л бүүр давслаад бичээд байхынмаа
2016/05/10 103.17.108.42
offshort bgaa mungu bol bugd mongoliin ard tumniih shuud huraah heregtei.hun oron suuts hudaldaj avahdaa m enhbold badamjunai sandui metiin gazariin naimaachidad davhar mungu tulj baigaagaa anzaardaggui
2016/05/10 103.17.108.42
zzz
oilgomjtoi shde.ah n gazraa zaraad duuginhe ner der hiijihsen biz.sain shalgah heregtei.beznis hiij olsn bol ingej nuuhguie.te1 zuiler margah um.
2016/05/10 103.17.108.42
Уншигч
наадуулаас чинь хэн нь ч оффшор данстайгаа хүлээхгүй ээ. шийр заагаад албан тушаалаасаа буучих зориг хоншоортой хүн энэ хэд дотроос байхгүй. бүгд алба тушаалтайгаа зууралдана. харж л байгаарай
2016/05/10 103.17.108.42
jj
ttim bn eswel bat-uuliig chuluudain batuul gedeg boltsiimu?
2016/05/10 103.17.108.42
ЦААЗАЛ ХЯТАД ШИГ БОДЛОГО БАРИХ ХЭРЭГТЭЙ МӨНГӨ ХИЙГЭЭД МАРТЧИХДАГ ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ ХОРТ ХАВДАР ГЭЭД ЭХ ОРОНД ТУЛГАМДСАН ОЛОН АСУУДАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ САНАЛААРАА ЭХ ОРОНДОО ХӨРӨНГӨ ОРУУЛВАЛ
2016/05/10 103.17.108.42
ххаа арай л ядцан хха
хэхэ тэр сайтаар нь ороод харвал Сэргэлэнгийн Цэндсүрэн гэж байна ш дээ
2016/05/10 103.17.108.42
иргэн
энэ одоо сайн судлаж байж бичиж болдоггүй байхдаа. Сэргэлэн овогтой Цэндсүрэн гэж байхад л Цэндсүрэнгийн Сэргэлэн гээд мушгих юм. http://www.trends.mn/n/5627 https://offshoreleaks.icij.org/search?utf8=%E2%9C%93&q=&c=MNG&j=&e=&commit=Search
2016/05/10 103.17.108.42
Zochin
Shuud buudaj alah heregtei minii tatvariin mongonoos hulgai hiisen baina
2016/05/10 103.17.108.42
bold
aalzni toron suljeegeeree Mongolin ard tumniig mini boomilon sajuulchihaad,odoo ah duu ur huuhdiinheee ner deer OFFSGOR danshand shigdej baigaa HUVALZUUDIG nyats gishgeh tsag bolson!!!! Bidnii aav,eejiin em tyarinai mongo,ur huuhdiin talhni mongonoos hulg
2016/05/10 103.17.108.42
хүрлээ
үе дамжсан хувалз энэ яаж ажил хийхээр ийм мөнгөтэй болдог юм бэ энээс дээр цалинтай хүн ч тийм данстай байж чадахгүй байна шүү дээ
2016/05/10 103.17.108.42
БОЛД
Энэ чинь зөвхөн ганцхан газрын оффшор данс шүү дээ.Тэгтэл 49 хүний нэр байна гэдэг бол аймшиг.Өөр олон ийм газрууд байгаа.Тэр газруудад ч гэсэн олон олигархуудын мөнгө хадгалагадаж байгаа нь тодорхой боллоо.
2016/05/10 103.17.108.42
БОЛД
Энэ чинь зөвхөн ганцхан газрын оффшор данс шүү дээ.Тэгтэл 49 хүний нэр байна гэдэг бол аймшиг.Өөр олон ийм газрууд байгаа.Тэр газруудад ч гэсэн олон олигархуудын мөнгө хадгалагадаж байгаа нь тодорхой боллоо.
2016/05/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment