8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхболд: Согтуу ээж 6 сартай хүүхдээ тэврээд гудамжинд унтаж байсан

2016-05-11 08:37:00

Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах тэднийг нийгэмд хөл алдахгүй түшиж явахад туслах зорилготой олон төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл одоог хүртэл ихээр үйлдэгдсээр байгаа нь харамсалтай. Учир нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дийлэнх хувийг гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртсөн байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Нийгэмд ил гарч олныг цочирдуулсан хүүхэд хүчирхийлэлд өртсөн, хамгааллын эрх нь зөрчигдсөн ил болж байгаа хэдий ч  далд хэлбэр нь байсаар л байна. Харамсалтай нь дарамтлуулж, хүчирхийлүүлж өссөн хүүхдүүд том болоод эргээд л хүчирхийлэгч дарамтлагч болж хувирах, мөн эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирч хүчирхийлэл дунд өссөн хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй уур уцаартай, болдог бөгөөд нийгэмшиж чаддаггүй юм байна. Ингээд хүүхдийн хүчирхийллийн талаар "Хүүхдийн тусламжийн утас-108”-ын зохицуулагч М.Энхболдтой ярилцлаа.

-Хүүхдийн тусламжийн 108 утас ажиллаад хоёр жилийн болж байна. Өдөрт хэчнээн дуудлага хүлээн авдаг вэ?

Нийт дуудлагын 26 хувийг зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлага эзэлж байна. 30 гаруй хувь нь мэдээлэл хүссэн дуудлага орж ирдэг.

-Манай улсад хүүхдийн туламжийн утас 2004 оноос анх ажиллаж эхэлсэн. Тухайн үед “Найз 1979” гэж байсан. Хүүхэд хамгааллын дунд болон стратик төлөвлөгөөний хүрээнд 2014 оноос энэхүү утасыг гурван оронтой,  үнэ төлбөргүй,  24 цагийн турш ажиллах "Хүүхдийн тусламжийн утас108" болгон шинэчилсэн. Өмнө нь “Найз 1979” дээр нэг жилийн хугацаанд 1500 орчим зорилтод дуудлага хүлээн авдаг байсан.  Харин “Хүүхдийн тусламжийн утас-108”-ыг ажлуулж эхэлсэн хоёр жилийн дотор нийт 300 мянган дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 40 хувь нь зорилтод бүлгийн дуудлага буюу хүүхэд хамгаалал, хүчирхийлэл, зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлага байна. Өдөрт  400 гаруй дуудлага хүлээж авдаг.  Үүний 63 дуудлага тутмын нэг нь хүүхэд хамгааллын яаралтай тусламж хүссэн дуудлага, 150 дуудлагын нэг нь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор ханддаг. Нийт дуудлагын 26 хувийг зөвлөгөө мэдээлэл хүссэн дуудлага эзэлж байна. 30 гаруй хувь нь мэдээлэл хүссэн дуудлага орж ирдэг.

-Танайх хэдэн ээлжээр ажилладаг вэ?

-Өнөөдрийн байдлаар манай утас 16 сэтгэл зүйн зөвлөгчтэй, дөрвөн ээлжээр, дөрвөн шугаманд, 24 цагаар ажиллаж байна.

-Танай лавлахад ханд­сан хамгийн сүүлийн ноцтой дуудлага юу байна вэ?

-Хамгийн сүүлийн ноцтой дуудлага гэвэл хэдхэн хоногийн өмнө шөнийн 02:00 цагийн үед согтуу эмэгтэй нялх хүүхэдтэй гудамжинд хэвтэж байна гэсэн яаралтай дуудлага ирсэн. Хөндлөнгийн хүний дуудлага байсан. Дуудлагын дагуу газар дээр очиход нэг эмэгтэй шал согтуу 6 сартай хүүхдээ тэврээд гудамжинд унтчихсан байдалтай байсан. Энэ нь тэр хүүхдийн язгуур эрхүүд нь зөрчигдөж байгаагийн нэг илрэл. Тухайн дуудлагыг дагуу хамтарч ажилладаг байгууллагын мэргэжилтнүүдтэй газар дээр нь очиж ажилласан. Эхийг нь эрүүлжүүлэх саатуулж, хүүхдийг тухайн дүүргийн эмнэлэгт хүргүүлсэн. 

-Хүүхдийн хүчирхийлэл, хамгаалалын эрх зөрчигдөж байгааг хэдэн ангиллаар авч үздэг вэ?

-Хүүхдийн хүчирхийлэл, хамгааллын эрх зөрчигдөх тохиолдолыг ерөнхийдөө 50 гаруй зүйлээр ангилж үздэг л дээ. Бие махбодийн, бэлгийн, үл хайрхах, сэтгэл санааны дарамтад оруулах, эрүүл мэнд, боловсрол, цахим дарамт гэхмэтчилэн нэлээд олон төрөлд ангилладаг. 

-"Хүүхдийн тусламжийн 108"-д ирсэн дуудлагаар эдгээрээс аль нь илүү зонхилж байна вэ? 

-Гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд авсан хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байна. Гэр бүлд нь архинаас хамааралтай хүн байх, байнга зодож дарамталдаг, айлгаж ичээх зэргээс үүдэн тухайн хүүхэд сэтгэл зүйн дарамтад орсон үедээ манайд ханддаг. Тухай бүрт нь шуурхай удирдлага мэдээллийн төвд хандаж үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр орноосоо дайжих, зугтах, төөрсөн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, сэтгэл зүйн зөвлөгөө, сүүлийн өсвөр насны хүүхдүүд хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл зэрэг асуудлаар нь хандах нь элбэг.  Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллээс үзэхэд биеийн буюу хүүхдийг зодож, тарчлаах хэрэг ихэнх хувийг эзэлсэн байна. Хүчирхийллийн шинжтэй, мөн хүчирхийлэлд өртөж болзошгүй талаархи дуудлага их ирдэг. Хөндлөнгийн, ялангуяа хөршүүд, түүнчлэн хүүхдүүд өөрсдөө хандах нь бий. Манай лавлах мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтарч ажилладаг. Яаралтай дуудлагын үеэр 102-той шуурхай ажилладаг. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ хүссэн тохиолдолд 103-тай холбож өгч байна.

Нэг талаар энэ нь дараагийн дуудлага ирэхэд шугам чөлөөгүй байх сөрөг талтай хэдий ч нөгөө талаараа тухайн хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн түүнийхээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй болсон үедээ дуудлага хийж байгаа юм

-Танайд ханддаг хүүх­дүүд ихэвчлэн ямар асууд­лаар зөвлөгөө мэдээлэл хүсч байна вэ?

-Манай утсанд ихэнхдээ мэдээлэл авах гэсэн иргэд ханддаг. Мөн өсвөр насныхан үе тэнгийнхэн, гэр бүлтэйгээ харилцах талаар сэтгэл зүйн зөвлөгөө их авдаг. Сүүлийн үед хүүхэд хамгааллын үйлчилгээ зайлшгүй үзүүлэх шаардлагатай тохиолдлууд их гарч байна. Тэр дундаа бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, цахим дарамт, амиа хорлох гэсэн сэдэлт, оролдлого сүүлийн үед нэлээн ихэссэн. Манайд хандаж байгаа иргэдийн 60 орчим хувь нь хүүхдүүд.

-Өнгөрсөн хугацаанд ирсэн дууд­лагаас хэдийг нь шийдвэрлээд байна вэ?

Хамгийн сүүлийн ноцтой дуудлага гэвэл хэдхэн хоногийн өмнө шөнийн 02:00 цагийн үед согтуу эмэгтэй нялх хүүхэдтэй  гудамжинд хэвтэж байна гэсэн яаралтай дуудлага ирсэн.

-Өнгөрсөн хугацаанд ирсэн дуудлагаас 40 гаруй хувьд нь бүрэн үйлчилгээ үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авч шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар үлдсэн хэсэгт нь үргэлжүүлэн үйлчилгээ үзүүлэх шат дараалалтай ажлуудыг хийж байна.  

-Хүүхдүүд өөрсдөө хандах нь их байна уу эцэг, эх хандах нь элбэг байна уу. Хандаж байгаа хүмүүсийн сэтгэл зүй байдал нь ямар байдаг вэ?

-Хүүхдүүд өөрсдөө хандах нь нэлээд их. Эрүүл мэнд болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл хүссэн, эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэл, доромжлолд өртсөн үедээ хүүхдүүд манай лавлахад ханддаг. Нэг үеийг бодоход хүүхдийн тусламжийн 108 утсыг сайн мэддэг болсон байна. Мөн сүүлийн үед хүүхдүүд хоосон дуудлага нэлээд их орж ирдэг болсон. Энэ нь залгачихаад ярихгүй бидний яриаг сонсдог гэсэн үг. Нэг талаар энэ нь дараагийн дуудлага ирэхэд шугам чөлөөгүй байх сөрөг талтай хэдий ч нөгөө талаараа тухайн хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн түүнийхээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй болсон үедээ дуудлага хийж байгаа юм. Ийм тохиолдолд манай сэтгэл зүйчид ямар асуудал тулгарсан талаар асууж энэ яриа та бид хоёрын дунд үлдэнэ, чамд шаардлагатай тусламжийг бид шат дараалалтайгаар хүргэнэ гэх зэргээс ярьж тайвруулж хамгаалалтад авсан тохиолдол олон байна. Харин эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ сурлага, өсвөр насныхны сэтгэл зүйн байдал, эрүүл мэндийн боловсрол, гэр бүлийн хүчирхийлэлд орсон үедээ их залгаж байна. Мэдээж тусламж хүссэн хүний сэтгэл зүй тайван тогтуун байхгүй. Ялангуяа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүй маш эмзэг байдаг. Манай сэтгэлзүйчид хамгийн эхэнд тайвшрахад нь тусалж зөвлөгөө өгдөг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хувьд хамтарч ажилладаг байгууллагыхаа мэргэжилтнүүдтэй газар дээр нь очиж хүүхдийг хамгаалалтад авна. Тухайн үеийн сэтгэл зүйн айсан, түгшсэн, цочирдсон зарим нь бүр шоконд орчихсон байдаг. Сэтгэл зүйн асар их дарамтанд орчихсон хүүхдийн маш их байна. 

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах зориу­лалтын түр байр бий юү?

 -Нийслэлийн Цагдаагийн газрын дэргэдэх түр хамгаалах байр бий. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулагдсан. Яг хүүхдэд зориулагдсан түр хамгаалах байр байхгүй. Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын түр хамгаалах байр нэн тэргүүнд шаардлагатай нь үнэн. Мөн хүүхэдтэй ажиллаж, тусламж зөвлөгөө өгөх мэргэжлийн сэтгэл засалчдыг бэлтгэх шаардлагатай байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн 70-80 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт үйлдэгдэж буй. Тэгэхээр ядаж нийслэлийн хэмжээнд хүүхдийн  түр хамгаалах байр бий болгох хэрэгтэй. Манай дуудлагын утасны операторууд сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд. Сэтгэл засалч, сэтгэлзүйч хоёр угтаа өөр. Тусламж эрэн, уулзаж, ярилцах боломжгүй нөхцөл байдалтай хүүхдүүд ханддаг учраас сэтгэл засалч зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэ талын боловсон хүчинг бэлтгэх нийгмийн шаардлага үүсээд байгаа ч өдийг болтол анхааралгүй явсан. Түүнчлэн хүүхэд хамгааллын яаралтай тусламж, үйлчилгээ шаардлагатай байгаа. Мөн хүүхдийн суурь эрхийг хангах тал дээр эцэг эхчүүдийн анхаарал халамж муу байгаа нь харагддаг.

-Танайх ямар байгуул­лагуудтай хамтарч ажиллаж байна вэ?

-Гэр  бүлийн хүчирхийл­лийн дуудлага мэдээллийн 107 утас, “Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв” ТББ, Хүүхдийн төлөө Үндэсний газрын харьяа есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Хүүхэд-гэр бүлийн хөгжлийн төв”-ийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн, аргазүйчидтэй хамтарч ажилладаг. Мөн бүх аймгийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллага ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд хамгааллын байгууллага хангалттай, тогтолцоо нь ч бий. Үйлчилгээг ч сайн үзүүлдэг. Мөн сум, хороонд ажиллаж байгаа засаг даргаар удирдуулсан хөгжлийн, халамжийн нийг­мийн ажилтан, бүртгэлийн мэргэжилтэн, хэсгийн бай­цаагч, хэсгийн ахлагч нарыг багтаасан “Хүүхэд хамгааллын хамтарсан баг” нийслэлийн нэгжүүдэд ажиллаж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment