8o
Улаанбаатар хот
mobile menu

Итгэлтийн XII Бандид хамба ламаар өргөмжлөгдсөн тухай

2016-05-11 10:32:00

Энэ хүн хэдийд, хаана, хэн гэж хүнээс төрсөн талаар ямарч мэдээлэл хадгалагдаж үлдээгүй байдаг бөгөөд 1852 онд Өлзий дов гэдэг газар /одоогоор Цагаан нуурын зүүн өмнөд хэсэгт орших Иволга аймгийн Оронгой тосгоны нутагт/ төрсөн гэсэн таамаг л бий.  Түүний хүүхэд насны талаар өөр хоорондоо зөрөлдсөн олон яриа байдагийн нэг нь нилээд чинээлэг айлын хүүхэд  байсан гэх боловч  олон мэдээллийн сурвалжуудад Итгэлт хамбыг өнчин өссөн гэдэг.

\

12 насандаа Итгэл хамба нутгийнхаа  Янгажин дацанд Бурханы шашны эрдэм ухаанд суралцаж эхлээд  дараа нь Анингийн дацанд очиж тэндээ  бурханы сургаалийг 20 жил суралцан гавьж хэргэмийг хамгаалаад Тамчингийн дацанд 3 жил төвдийн анагаах ухаанд суралцаад 1898 онд нутгийн Янгажин дацандаа эргэж ирэн гэсхи / смотритель дисциплины/ ламын албыг хашин дацангийн хуваргуудад буддын гүн ухааныг сургах болжээ. 1903 онд Итгэлт хамбыг Янгажин дацангийн ширээт ламаар өргөмжилсөн байдаг. 

1911 оны 3 сарын 19 нд түүнийг XII Бандид хамба ламаар сонгосон билээ. Хамба ламын үүрэгт ажлаа авахаар Тамчингийн дацанд хүрч ирээд Итгэлт хамба хаалгаар нь орохгүй ханыг нь нурааж орсон гэдэг. Ингэсний учир нь дацангийн лам нар өөрсдийн талын ламыг хамба болгох хүсэлтэй байсан тул хаалган дээр жатга хийж тавьсаныг мэдэн ийн оржээ. Дацангийн лам нарч Итгэлт хамбын хүч чадлыг хүлээн зөвшөөрсөн гэдэг.

”Легшед”  XII-р Бандит Хамба лам Итгэл Дашдоржийн 160 жилийн ойд зориулан гаргасан сэтгүүлийн  тусгай дугаарт бичсэнээр:   Бурханы ном сургаалийг олонд дэлгэрүүлэн нутаг орноороо их явдаг байсан бөгөөд ийнхүү явж байхдаа шидийн хүчийг нилээд ашигладаг байсан.  Эрдэм номтой Захарай ламтан болон Хойтын ламаас / Арьяабал бурханы хувилгаан/ гадна Баруун лам /Амитаба бурханы хувилгаан/ болон Зодов лам /Манзушир бурханы хувилгаан дүр/  нар  түүний багш нар байсан гэдэг.

Итгэлт хамбад мөргөж, ажил үйлс, гэр бүлээ  даатган адис хүртэхийг  хүсэж байна уу? Бид танд  Тэнгэр трэвелийн Улаан үдийн 3 өдрийн VIP аяллыг санал болгож байна.

Аяллын лавлах утас: 9595-3939, 70116969

Дэлгэрэнгүй хөтөлбөр: http://www.tengertravel.com/travel/57

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment