8o
Улаанбаатар хот
mobile menu

Нью-Йорк хотод Монгол сургууль нээлтээ хийлээ

2016-05-11 13:39:00

Нью-Йоркийн Монгол сургуулийн нээлт энэ сарын 6-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын байранд болжээ. Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад төрөлх хэл соёлоо уламжлан үлдээх зорилготой аж. 

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Нью-Йорк хот төдийгүй зэргэлдээ Нью-Жерси мужид амьдардаг монголчууд хүүхдүүдийн хамтаар оролцож, сургалтад хүүхдүүдээ хамруулахаар бүртгүүлсэн байна. Тус сургуульд нийт 20 орчим монгол хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд нас, Монгол хэлний мэдлэгээр гурван бүлэгт хуваан хичээллэхээр төлөвлөж байгаа аж. Долоо хоног бүрийн бямба гарагт хичээллэх тус сургуульд Монгол хэл заахаас гадна монгол зан заншил, уламжлалын хичээл орох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment