8o
Улаанбаатар хот
mobile menu

Парисын халдлагыг зохион байгуулсан гол сэжигтэн Салах Абдесламыг Интерполоор хайна

2015-11-27 12:05:00

Парисын “Батаклан” театр, “Стад де Франс” цэнгэлдэхэд болсон халдлагын улмаас 130 хүн амиа алдсан билээ. Тэгвэл энэ халдлагыг зохион байгуулсан гол сэжигтэн Салах Абдесламыг Интерполоор хайхаар болжээ. Түүнийг хэд хэдэн гэмт хэрэгт буруутган эрэн сурвалжилж байна. Тодруулбал зэвсэг худалдсан, халдлагад оролцсон, тэсрэх бодис тээвэрлэсэн хэмээн үзэж Интерполын сайтад түүний гэрэл зургийг оруулж, өндөр, үс, нүдний өнгө зэрэг мэдээллийг багтаажээ. Бельгийн цагдаагийн газар Парисын аллагын гол сэжигтэн Салахтай хамт явж байсан Мохамед Абрини гэгчийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буйг зарласан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл